Агуулга руу шилжих
tuss.io
Бүтээгдэхүүн Аюулгүй байдал Үнэ Мэдээ Академи Түнш
EN Нэвтрэх Уулзалт товлох
Бүтээгдэхүүн Аюулгүй байдал Үнэ Мэдээ Академи Түнш Нэвтрэх English
Уулзалт товлох
Нүүр/Бидний тухай

Компани

Бидний тухай

"Гүнд Инвестинг" (Gund Investing) нэгдлийн охин компани болох ТУС Солюшн ХХК нь менежментийн зөвлөх үйлчилгээ болон технологийн салбарт 10 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Бид системийн инженерчлэлийн арга зүйгээр байгууллагын менежментийг оношлох, системчлэх, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэшсэн бөгөөд өнөөдөр үйл ажиллагаагаа олон улсын түвшинд тэлж, Сингапур улс дахь салбараараа дамжуулан дэлхийн зах зээлд шийдлүүдээ танилцуулж байна.

Манай компанийн үйл ажиллагаа дараах үндсэн гурван чиглэлд төвлөрдөг.

  • Үндсэн бүтээгдэхүүн (Tuss.io): Байгууллагын менежментийг системчлэх, үйл ажиллагааны зөрүүг оношлох, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох зориулалттай технологийн нэгдсэн платформ.
  • Судалгааны ажил: Системийн инженерчлэл болон менежментийн шинжлэх ухааны үндэслэлтэй онол, арга зүйн судалгаанууд дээр суурилж, бизнесийн орчны бодит өгөгдөлд дүн шинжилгээ хийх цогц судалгаанууд.
  • Зөвлөх үйлчилгээ: Байгууллагын бүтэц, процессын дахин инженерчлэл, стратегийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтын тогтолцоог нэвтрүүлэх мэргэжлийн зөвлөх багийн дэмжлэг.

Бид өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйгээ технологитой хослуулан, дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүдийн тогтвортой өсөлтийг хангах "системийн шийдэл"-ийг нийлүүлсээр байна.

Захирлын мэндчилгээ

Б.Баярцэнгэл, Гүйцэтгэх захирал

Өнөөдөр бизнес бүр технологийн хурдаар уралдаж байгаа ч, нөгөө талдаа "мэдээллийн замбараагүй байдал" болон "эрх зүйн эрсдэл"-ийн өмнө хүчин мөхөсдөж байна. Байгууллагын засаглал, комплаенс гэдэг зөвхөн зузаан хавтастай журам биш, харин хүнээс хамааралгүй ажилладаг амьд систем байх ёстой. Бид tuss.io-г бүтээхдээ байгууллагыг удирдахад тулгардаг тэрхүү "тодорхойгүй байдал"-ыг арилгахыг зорьсон.

Манай систем хиймэл оюун ухааны хүчийг ашиглан хууль уншиж, зөрүүг илрүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн "автоматаар" хянадаг. Энэ бол зөвхөн программ хангамж биш, таны бизнесийг эрсдэлээс хамгаалах "дижитал тархи" юм. Бид төрийн институциудаас эхлээд хувийн хэвшлийн томоохон компаниуд хүртэл засаглалаа системчлэхэд нь тусалж, Монгол улсад "Шилэн, хариуцлагатай, ухаалаг" удирдлагын шинэ стандартыг тогтоож байгаадаа баяртай байна.

Технологийн замбараагүй орчныг системээр цэгцэлж, AI-ийн эрин үед аюулгүй, тогтвортой өсөлтийг хамтдаа бүтээцгээе.

Хүндэтгэсэн,
Б.Баярцэнгэл
Гүйцэтгэх захирал

tuss.io

AI-д суурилсан комплаенсын удирдлагын платформ. ТУС Солюшн ХХК хөгжүүлэв.

Бүтээгдэхүүн

Хэрхэн ажилладаг Платформ Хэрэглээ Үнэ Демо үзэх Google Play апп

Компани

Бидний тухай Түнш болох Мэдээ, нийтлэл Академи

Холбоо барих

+976 70149761 +65 8166 6371 info@tussolution.mn Уулзалт товлох

Улаанбаатар“ТУС Солюшн ХХК” 307, Колорадо Бизнес Центр, Амарсанаагийн гудамж, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Сингапур1 North Bridge Rd, #08-08, Singapore 179094

Гишүүнчлэл ACE.SG e27 TOP 100 APAC 2025
© 2026 tuss.io · ТУС Солюшн ХХК
Нууцлалын бодлого Үйлчилгээний нөхцөл Google API холболтод баримтлах бодлого