Та бүхний өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор tuss.io системдээ хэд хэдэн чухал шинэчлэлтүүдийг орууллаа. Энэ удаагийн хувилбарт мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун ухааны хурд болон хэрэглэгчийн туршлагыг сайжруулахад түлхүү анхаарсан болно.
🔄 Одоо ашиглах боломжтой шинэчлэлтүүд
- Комплаенс зөрүүний шинжилгээний шүүлтүүр: Өөрийн хийсэн комплаенс зөрүүний шинжилгээг систем дээр илүү нарийвчлалтайгаар филтердэж, шүүж харах боломжтой боллоо.
- GAP үнэлгээний файлын аюулгүй байдал: GAP үнэлгээнд ашиглагдах файлын хэмжээг 20MB хүртэл хязгаарласан нь мэдээллийн аюулгүй байдал болон файлын шалгалтыг эрс сайжруулж байгаа юм. Та 20MB хүртэлх хэмжээтэй хэдэн ч файл хуулах боломжтой бөгөөд өөрийн компьютер, Google Drive болон Microsoft-оос хуулах боломжтой.
- Multi-Agent AI-тай журмын импорт: Журам дээр файл импорт хийх үйлдэлд Multi-agent хиймэл оюун ухаан ажилладаг болсноор өгөгдөл боловсруулах хурд сайжирч, таны цагийг хэмнэнэ.
- Илгээсэн бичиг баримтаа буцаах, устгах: Батлуулахаар илгээсэн файл, нэхэмжлэл болон бусад бичиг баримтаа алдаатай илгээсэн тохиолдолд шууд устгах, цуцлах боломжтой болсон.
- Legalinfo ухаалаг хайлт (Typo-tolerant): Tuss.io-ийн комплаенс нь Legalinfo портал сайттай шууд интеграцтай ажилладаг. Одоо хуулийн заалт шүүх хэсэг хамаагүй ухаалаг болсон бөгөөд хайлтын үгэнд үсэг алдаж бичсэн ч таны хайсан утгыг сайн ойлгож, зөв илэрцийг шүүж гаргаж чадна.
- Уян хатан цагийн хуваарьтай ажилтны ирц: Цаг бүртгэл дээр тогтсон цагийн хуваарьгүй хүн ирц бүртгүүлэхэд байршлын радиус давхар шалгах боломжтой боллоо.
🚀 ОНЦЛОХ: Тун удахгүй нэвтрэх онцгой шинэчлэлтүүд
Бид танай байгууллагын бичиг хэргийн менежментэд хувьсгал хийх дараах томоохон шинэчлэлтүүдийг тун удахгүй нэвтрүүлэх гэж байна. Одоо та бүх төрлийн албан бичиг, гэрээ, дүрэм, журам, гэрчилгээ, маягтуудыг систем дээрээ шууд боловсруулах боломжтой болно!
- Ухаалаг загвар (Template Builder): Word дээр хөл толгой нийлүүлэх гэж дахин зовох шаардлагагүй. Албан бичгийн толгой, дугаар, он сар зэрэг мэдээллийг нэг л удаа тохируулаад загвар болгон хадгалж, хүссэн үедээ дахин дахин ашиглах боломжтой. Бэлэн байгаа файлаа ч иипорт хийх боломжтой болно.
- Цахим гарын үсэг ба Тамга: Гарын үсэг болон тамгаа системдээ оруулснаар гэрээ, маягтыг нэг дороос боловсруулах, зурах, тамгалах, и-мэйлээр илгээх, баталгаажуулах боломжтой болно. Заавал цаасан дээр хэвлэх шаардлагагүйгээр гэрээний ажлаа бүрэн цахимаар зохион байгуулна.
- Хиймэл оюун ухааны туслах (AI Generator): Гараас ердөө ямар утгатай бичиг хэрэгтэй байгаагаа бичихэд л хормын дотор албан бичиг, гэрээ, маягтын нооргийг AI танд зориулан бичиж өгнө. Үг үсэг шивэх, алдаа хайх, толгой хөлний зай тохируулах зэрэгт санаа зоволтгүй алтан цагаа хэмнэнэ.
- Бичиг баримтын нэгдсэн архив: Компанийнхаа бичиг баримтуудад Watermark (дэвсгэр тамга) тавих, өнгө солих, нээлттэй болон хувийн хавтсанд ангилан байршуулах, сэтгэгдэл тайлбар үлдээх зэрэг маш олон боломжууд нэмэгдэнэ. Танай байгууллагын бүх бичиг баримтын сан нэг цэгт, найдвартай төвлөрөх болно.
Албан бичиг боловсруулах жишээ хэсэгШинэчлэлт үргэлжилсээр... Tuss.io-г сонгон ашигладаг танд баярлалаа!
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.
Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!
Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.
tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.