

Robotus
TUS Admin
Өнөөдөр ихэнх байгууллага "Манайх бүрэн цахимжсан" гэж бардам хэлдэг. Тэднээс "Та ямар шийдэл ашигладаг вэ?" гэж асуухад ихэвчлэн: "Бид бүх төлөвлөгөөгөө Excel дээр гаргадаг, Google Drive дээр файлаа шэйрлэдэг, Word дээр тайлангаа бичдэг" гэж хариулдаг. Гэвч энэ нь хангалттай цахимжилт биш юм.
Та зүгээр л цаасан дээр хийдэг үйлдлээ компьютерын дэлгэц рүү шилжүүлсэн хэрэг. Үүнийг "Office Automation" (Оффисын хэрэглээ) гэхээс биш "Digital Transformation" (Цахим шилжилт) гэж нэрлэхгүй.
Яагаад Word, Excel төлөвлөгөөг удирдахад хангалтгүй вэ?
Таны Excel дээрх Стратеги төлөвлөгөө, Word дээрх Гэрээний загвар, Google Sheet дээрх Борлуулалтын мэдээ гурав хоорондоо огт холбоогүй тусдаа оршдог.
Excel файл танд "Энэ төлөвлөгөө эрсдэлтэй байна шүү!" гэж хэзээ ч хэлэхгүй. Тэр бол зүгээр л тоо хадгалах сав юм.
Tuluwuguu_Final.xlsx, Tuluwuguu_Final_Zaswariin_Zaswar.xlsx... Танил сонсогдож байна уу?
Хэрэв танай байгууллага одоог хүртэл файлыг нааш цааш нь имэйлээр шидэж, Excel-ийн томьёо алдагдахаас айж суугаа бол та хараахан цахимжаагүй байна.
Жинхэнэ цахимжилт гэдэг бол Төлөвлөгөө + Гүйцэтгэл + Хяналт гурав нэгэн цул болж, хүний оролцоогүйгээр хоорондоо ярилцахыг хэлнэ.
Word, Excel-ээс салж, байгууллагынхаа тархийг нэгдсэн системд холбох цаг болжээ.
Энгийн файлууд болон гарын ажиллагаанд найдах нь зардалгүй мэт санагдавч, түүний дагуулдаг алдаа, эрсдэл, цаг хугацааны алдагдал нь таны бизнест хэт үнэтэй тусдаг.
--------------
TUSS.io-г ашигласнаар та комплаенсын бүхий л үйл явцыг хялбаршуулж, үйлдвэрлэл, үр ашгаа нэмэгдүүлэн, байгууллагын зорилгын хүрээнд өдөр тутмын ажлаа үр дүнтэйгээр удирдах боломжтой.
👉 Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн уулзалт товлох боломжтой.