October 12, 2026

[UPDATE] Журмаа сайжруулах илүү хялбар боллоо

Байгууллагынхаа үйл ажиллагааг системчлэх, дүрмийг амьд систем болгон ажиллуулахад туслах tuss.io платформын сүүлийн үеийн томоохон шинэчлэлт, ахиц дэвшлүүдийг та бүхэндээ танилцуулъя. Энэ удаагийн шинэчлэлтээр бид баримт бичгийн хөтлөлт, нууцлалыг шинэ түвшинд гаргахаас гадна, хиймэл оюуны (AI Agent) боломжуудыг өдөр тутмын процессын шинжилгээ, бүтээмжтэй шууд холбох боломжийг сайжрууллаа.

1. Баримт бичгийн модуль дээрх томоохон өөрчлөлтүүд

Байгууллагын бүх дүрэм, журмыг програмд оруулснаар бүх төрлийн шинжилгээг маш хялбараар хийх боломжтой. Мөн шинжилгээгээр гарсан саналд үндэслэн шууд сайжруулалт хийх боломжтой.

Програмд оруулж зассан журам, баримт бичгийн давуу тал нь хэзээ, ямар өөрчлөлт хийснээ тухай бүр харах боломжтой.

Баримт бичиг нь нууцлал өндөртэй мэдээлэл тул бид зөвхөн харах эрхтэй хүнд харуулах тохиргоог илүү боловсронгуй болгож сайжрууллаа. Тушаал, гэрээ, журам, тогтоол гэх мэт бүх баримт бичиг дээр энэхүү эрхийн тохиргоог хийх боломжтой.

2. AI таны бүтээмжийг хэрхэн сайжруулж чадах вэ?

7 хоногийн хурал, шинэ гэрээ тус бүрийг бүртгэж, хаана юу байгааг хайхад хэцүү байдаг уу? Тэгвэл хурлын тэмдэглэл, ажлын байрны тодорхойлолт, гэрээг програмд оруулснаар илүү хялбараар хайлт хийх, тайлангаа хянах боломжтой боллоо. Олон файл дамжиж хайдаг цаг ард хоцорлоо.

Нэмэлтээр AI Pilot юу хийж чадах вэ:

  • Оношилгооны цонх болон дэлгэрэнгүй хэсгээс шууд AI-аас асуулт асуух боломжтой.
  • Ажлын өөрчлөлт болон давтамжтай ажлуудын дэлгэрэнгүй мэдээллийг чатботоос лавлан авна.
  • Нэг дор 5 хүртэлх файл чатбот руу оруулан, тухайн баримтуудын дагуу асуулт асууж шинжлүүлнэ.
3. Комплайнс AI agent — илүү хялбар

Комплайнс цэсний хамгийн чухал хэсгүүдийн нэг бол яалт чгүй AI agent-ийн хийдэг шинжилгээнүүд юм. Та одоо шинжилгээ тус бүрийг татаж авах шаардлагагүй, програм дээр хадгалагдах болно. Мөн шинжилгээний төрөл, хугацаагаар хайлт хийхэд илүү хялбар болсон.

Шинжилгээний жагсаалт хэсгээс өөрийн хийсэн бүх шинжилгээг ялган харах боломжтой.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.

Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!

Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.

tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.