September 7, 2026

[UPDATE] tuss.io системийн шинэчлэлтийн мэдээ

Robotus

TUS Admin

Манай хөгжүүлэлтийн баг TUSS.io платформыг илүү ухаалаг, хэрэглэхэд хялбар, мөн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулахад чиглэсэн хэд хэдэн томоохон хөгжүүлэлт болон функцүүдийн шинэчлэлтүүдийг амжилттай хийж дуусгалаа. Энэ удаагийн шинэчлэлтээр бид системийн хэрэглэгчийн туршлага (UX/UI), AI туслахын боломжууд, болон мэдэгдлийн интеграцийн чиглэлээр хийгдсэн онцлох ажлуудыг танилцуулж байна.

📌 1. Системийн Тохиргоо ба Интеграцийн Шинэчлэлтүүд
💬 Viber-аар мэдэгдэл авах боломжтой болсон
  • Viber Channel тохиргоо: Хэрэглэгчид өөрсдийн Viber сувгийн Token болон сувгийн нэрийг системд холбож, мэдэгдлүүдийг бодит цагийн горимд (Real-time) хүлээн авах боломжтой боллоо.
  • Баталгаажуулалт ба Аюулгүй байдал: Viber тохиргоог идэвхжүүлэхэд 6 оронтой баталгаажуулах код илгээж, системд баталгаажуулах шийдлийг нэвтрүүлсэн.
Та өөрийн viber дахь channel-ийн тохиргоо цэснээс Developer Tools хэсэгт байрших Auth Token-г хуулж тавьснаар идэвхжинэ.
📅 Календарь ба Аккаунтуудын Холбоос (Calendar Switcher)
  • Олон аккаунтын свитч (Account Switcher): Хэрэглэгч системээс гаралгүйгээр Google ба Microsoft calendar-уудын хооронд шууд шилжиж (switch) ажиллах боломжийг бий болгов.
  • Нэвтрэх асуудлыг шийдвэрлэв: Буруу Google аккаунтаар нэвтэрсний улмаас календарь харагдахгүй гацдаг байсан асуудлыг бүрэн засаж, системээс шууд өөр аккаунт руу шилжих товчийг цэвэрхэн шийдэж өгсөн.
📝 2. Баримт Бичиг, Албан Бланк ба UI-ийн Шинэчлэлт
📄 Албан Бичгийн Бланк & Загварын Шинэ Боломжууд
  • Хэвлэх тохиргоо ба Албан бичгийн талбар: Албан бичгийг хэвлэх үед байгууллагын бэлэн бланкан дээр хэвлэхэд зориулж "Толгой хэсгийг нуух / харуулах" тохиргоог нэмэв.
  • Мэргэжлийн Форматжуулалт: Албан бичгийн фонтыг стандарт Arial (11pt) болгон тохируулж, текст хоорондын зай, хэмжээ, байршлыг стандартын дагуу тэгшилсэн.
  • Уян хатан байршил (Dynamic Alignment): Хүлээн авах байгууллагын нэр, хаягийн мэдээлэл болон утга зэргийг чөлөөтэй зөөх, өргөн ба өндрийг өөрсөддөө тохируулах боломжтой формат руу шилжүүлэв.
🤖 3. AI Туслах (Tuss Pilot) ба AI Журам Боловсруулах Модуль
🛠️ AI-д суурилсан Журмын Загвар үүсгэгч
  • AI мэдээллийн сангаас журам боловсруулах: AI ашиглан байгууллагын дотоод журам, зааварчилгааг хэдэн секундэд боловсруулах загварыг шинэчлэн сайжруулав.
  • Файл хавсаргаж журам шинэчлэх (File Attachment for Policy Update):
    • Хуучин журмын файл (Word, PDF, Excel) болон холбогдох баримтуудыг шууд хавсаргаж, AI-д өгснөөр тухайн файлын агуулгад суурилж Шинэчлэн сайжруулсан дотоод журам үүсгэх боломжтой боллоо.
    • Файл хавсаргах цэсийг улам хялбаржуулж, Google Drive, OneDrive, болон локал файлаас шууд оруулах тохиргоог нэмсэн.
  • Tuss Pilot чатын дизайн: Чат туслахын цонхыг дэлгэцийн аль ч хэсэгт зөөх, томруулах, жижигрэх болон түүхийг харах боломжтой уян хатан UI шийдлээр шинэчиллээ.
  • Журмаас AI ажил үүсгэх болон сайжруулах функц шинэчилэгдлээ.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.

Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!

Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.

tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.