June 2, 2026

[UPDATE]: tuss.io гэрээний эрсдэлийн AI шинжилгээ хийдэг боллоо.

Robotus

TUS Admin

Хиймэл оюуны тусламжтай ухаалаг гэрээний шинжилгээ, хязгаарлалттай асуулга ба аюулгүй байдлын шинэ түвшин Технологийн хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэн, байгууллагын удирдлага, комплаенсын үйл ажиллагааг хялбарчлах зорилготой tuss.io системд ээлжит томоохон хөгжүүлэлт, шинэчлэлтүүд хийгдлээ. Энэ удаагийн шинэчлэл нь хиймэл оюуны (AI) боломжуудыг өргөтгөх, аюулгүй байдлыг чангатгах, хэрэглэгчийн үйлдлийг илүү уян хатан болгоход чиглэсэн байна.

Шинээр нэмэгдсэн онцлох 6 шинэчлэлийг дэлгэрэнгүй танилцуулъя.

1. Комплаенс модуль: Гэрээний хариуцлага, эрсдэлийг заалт бүрээр хэдхэн минутад шинжилнэ

Гэрээ байгуулахын өмнө гарч болох эрсдэл, хариуцлагыг тооцно гэдэг хуульч, менежерүүдээс багагүй цаг хугацаа шаарддаг. Тэгвэл Комплаенс модульд Гэрээний эрсдлийн шинжилгээ хийх цоо шинэ боломж нэмэгдлээ.

  • Олон сувгаар дата оруулах: Шинжлэх гэрээгээ гараас шивж оруулах эсвэл шууд өөрийн Drive-аас хуулж уншуулах боломжтой.
  • Илүү ухаалаг шүүлтүүр (Open Data холболт): Энэхүү функцын гол давуу тал нь ил тод өгөгдлийн (Open Data) сантай холбогдсон явдал юм. Хэрэв таны гэрээ байгуулах гэж буй тал өмнө нь ямар нэгэн хариуцлага алдаж, гэрээний үүргээ биелүүлж байгаагүй түүхтэй бол систем танд шууд анхааруулга өгнө.
  • Төсөөтэй гэрээний харьцуулалт: Системд байгаа бусад ижил төрлийн гэрээнүүдэд түгээмэл тохиолддог эрсдэлүүдийг давхар шүүж, урьдчилан сануулна.
  • Засах, экспортлох: Гарсан үр дүнг систем дээрээ шууд засах болон хуулбарлан авч (export) ашиглах боломжтой боллоо.
2. Бичиг баримт модуль дээр маягт үүсгэх: Google Form-оос илүү уян хатан хязгаарлалт

Байгууллагын дотоод судалгаа, нэхэмжлэл, шалгалтын материал, асуулга зэргийг дижитал хэлбэрт шилжүүлдэг "Форм үүсгэх" модульд нэгэн чухал шинэчлэл орсон нь хариултын тоог хязгаарлах боломж юм.

Жишээ нь, та 5 асуулт өгөөд "Үүнээс зөвхөн 3-ыг нь сонгоно уу" гэсэн нөхцөлт хязгаарлалтыг тавьж болно. Энэ нь Google Form дээр хийгддэг үндсэн үйлдлүүдийг бүрэн агуулахаас гадна байгууллагын онцлогт тохирсон илүү уян хатан, олон сонголттойгоор ажиллах давуу талыг олгож байна.

3. Зөрүүний шинжилгээ (GAP): Хиймэл оюунаар ажил хуваарилах

Байгууллагын одоогийн нөхцөл байдал болон хүрэх ёстой стандартын хоорондох зөрүүг тодорхойлдог "Зөрүүний шинжилгээ"-г илүү автоматжууллаа. Систем нь шалгуур үзүүлэлт бүрээр хиймэл оюун ухаан ашиглан, тухайн заалт, даалгаврыг аль ажилтан хариуцаж ажиллахад тохиромжтойг тодорхойлж, ажлыг ухаалгаар хуваарилдаг болсон. Энэ нь удирдлагын түвшний шийдвэр гаргалтыг хурдасгаж, эзэнгүй ажил үлдэхээс сэргийлнэ.

4. Гадны хэрэглэгчдэд зориулсан Drive шийдэл

Системийн гадны хэрэглэгчид өөрсдийн хийсэн GAP (Зөрүүний) үнэлгээг бусадтай хуваалцах (Share хийх) үед тухайн мэдээлэл, файлуудыг шууд өөрийн кодод суурилсан Drive дээрээ найдвартай хадгалах технологийн шийдлийг нэмж өглөө.

5. Файлын жинхэнэ өргөтгөлийг шифрлэж шалгах аюулгүй байдал

Бид өдөр тутамдаа маш олон төрлийн өргөтгөлтэй (.doc, .xls, .pdf г.м) файлтай ажилладаг. Кибер халдлагаас сэргийлэх үүднээс tuss.io файлын аюулгүй байдлыг шалгах шинэ хамгаалалт нэмсэн.

Жишээ нь: Хэрэв хортой код агуулсан файл гаднаа file.xls (Excel файл) гэсэн нэртэй боловч цаад бүтэц нь өөр файл байвал систем түүнийг шифрлэж шалгаад, "Буруу, сэжигтэй файл байж болзошгүй" хэмээн хэрэглэгчид шууд анхааруулна.

6. Гар бичвэр таних (OCR) ба Төлбөрийн автомат систем
  • Гар бичвэр танина: Комплаенс шинжилгээнд өмнө нь зөвхөн скандсан (scan) хэвлэмэл файл уншдаг байсан бол одоо гараар бичсэн бичвэрийг (handwriting) танин уншиж, дүн шинжилгээ хийх чадвартай болов. Энэ нь архив, цаасан суурьтай материалуудыг боловсруулах хурдыг хэд дахин нэмэгдүүлнэ.
  • Subscription холболт үргэлжилж байна: Хэрэглэгч системээ ашиглахын тулд заавал залгах шаардлагагүйгээр, өөрөө өөрийнхөө багцыг сунгаад явах автомат төлбөрийн системийн хөгжүүлэлт дуусах шатандаа орлоо.
  • Free Trial эрсдэлийн шинжилгээ: Шинэ хэрэглэгчид системийн боломжийг туршиж үзэх "Free Trial" хугацаандаа дээр дурдсан комплаенс болон гэрээний шинжилгээг үнэ төлбөргүй туршиж үзэх боломжтой болж байна.

tuss.io систем хэрэглэгч та бүхний ажлыг хөнгөвчилж, байгууллагын тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангахын тулд өдөр бүр хөгжсөөр байна. Шинэ боломжуудыг яг одоо системдээ нэвтэрч туршиж үзээрэй!

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.

Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!

Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба info@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.

tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.