September 14, 2026

[UPDATE] tuss.io-г ашиглах зааврыг tuss.io чатботоос.

Robotus

TUS Admin

Энэ удаагийн онцлох шинэчлэлтээр Premium AI багц болон Комплаенс багцтай хэрэглэгчид tuss pilot чатботоос системийн талаарх мэдээллийг хормын дотор авах боломжтой шинэчлэлт орлоо.

🧠 1. Tuss Pilot: Системийг системээс нь асууж суралц

Ашиглалтын урт заавар (Guide) уншиж цаг алдах шаардлагагүй боллоо. Tuss Pilot AI чатбот нь системийн ашиглах зааврыг шууд зөвлөхөөс гадна хэрэглэгчийг чиглүүлж ажиллах боломжтой боллоо.

  • Шууд үсрэх (Quick Navigation): Асуусан зааврын дагуу шаардлагатай цэс эсвэл функц рүү чатботоосоо шууд үсрэн очих боломжтой.
  • Арын хуудасны контекст унших (Context-Aware AI): Хэрэглэгчийн тухайн агшинд нээсэн байгаа арын хуудасны мэдээллийг чатбот шууд боловсруулж, яг тухайн нөхцөлд тохирсон нарийвчилсан заавар, зөвлөгөөг өгнө.
  • Уян хатан интерфэйс: Чатботны цонхийг дэлгэц дээр хүссэн байрлалдаа зөөх, томруулах, эсвэл дэлгэцээ 2 хуваан олон үйлдэл (Multitasking) нэгэн зэрэг хийх боломжтой.

TIPS: Чатботоор хийж болох үйлдлүүдийн жишээ:

  • Байгууллагын бүх дүрэм, журамтай холбоотой мэдээлэл авч асууж болно.
  • Байгууллагын бүх ажлуудын мэдээлэлд үндэслэж асуултад хариулт авч, тайланг гаргуулж авч болно.
  • Чатботоор шинэ ажил үүсгэж, ажлын хугацааг өөрчилж болно.
  • Чатботоор хэрэглэгч нэмэх, ажилтны мэдээллийг засварлаж болно.
  • Чатботоор шинэ маягт угсрах, хэрэгтэй маягтаа асууж дуудаж бөглөж болно.
  • Нийт маягтуудад бүртгэгдсэн мэдээллээс асуулт хариулна.
  • Асуулга, шалгалтад бүртгэгдсэн мэдээлэл дундаас дуудаж хариулна.
  • Байгууллагын датанаас гадна хэрэглэгчийн асуусан асуултад бусад мэдээллийн эх сурвалжаас мэдээлэл өгнө.
  • Байгууллагын нийт ирц, чөлөө, ээлжийн амралттай холбоотой асуултад хариулт өгнө.
  • Оношилгоотой холбоотой асуултад хариулт өгнө.
  • Хэрэглэгчийн арын дэлгэцэнд харагдаж байгаа дата мэдээллүүдтэй холбоотой асуултад хариулах, үйлдэл хийнэ.
  • Систем дээр хийх үйлдлүүдийн алхамчилсан guideline өгнө.
🔔 2. Ухаалаг Мэдэгдэл ба Сануулга: Viber & Email

Байгууллагын ажил төлөвлөлт болон удирдлагын хяналтыг цаг алдалгүй явуулах систем шинэчлэгдлээ.

  • Олон сувагт мэдэгдэл: Системийн чухал мэдэгдлүүдийг имэйл хаягаар авахаас гадна Viber-тай холбосноор ажилтанд болон байгууллагын удирдлагуудад шууд Viber мессежээр очно.
  • Ажлын сануулга (Task Reminder): Төлөвлөсөн ажил эхлэх өдөр болоход системээс шууд анхааруулга, сануулга мэдэгдлүүд ирж, ажлын хоцрогдол гарахаас сэргийлнэ.

‍

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.

Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!

Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.

tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.

‍