May 25, 2026

[UPDATE] tuss.io: Ажлын бүтээмж, олон улсын төлбөр тооцоог хөнгөвчлөх шинэ шийдлүүд

Robotus

TUS Admin

Байгууллагын менежмент, комплаенс, ажлын урсгалыг илүү ухаалаг, системтэй болгохоор бид платформоо тасралтгүй хөгжүүлсээр байна. Энэ удаагийн шинэчлэлтээр бид хэрэглэгчдийнхээ өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэх хэд хэдэн чухал функцийг нэмснээс гадна олон улсын зах зээл рүү чиглэсэн томоохон алхам хийлээ. Ингээд энэ сарын онцлох шинэчлэлтүүдтэй танилцана уу.

🛠 Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх шинэ боломжууд
1. Комплаенс заалт бүр дээр ажил үүсгэх боломж

Комплаенсийн шинжилгээний үр дүн болон зөрүүний шинжилгээ нь заалт бүрээр нарийвчлан гардаг гэдгийг та мэдэх байх. Тэгвэл одооноос эхлэн заалт бүр дээр шууд хариуцах ажилтныг сонгож, шинээр ажил (task) үүсгэх боломжтой боллоо. Ингэснээр илэрсэн зөрүү, шаардлагуудыг хэн, хэзээ засаж сайжруулах нь илүү тодорхой болж, хяналт сайжирна.

2. Гадаад зах зээлд зориулсан заавар бичлэгүүд

Бид гадаад зах зээл дэх хэрэглэгчиддээ зориулан үнэлгээ бүр дээр хэрхэн ажиллах тухай заавар видеонуудыг байршууллаа.

💡 Санамж: Тун удахгүй Монгол хэрэглэгчиддээ зориулсан Монгол хэл дээрх видео зааврууд орох тул та түр хүлээнэ үү.

3. Процессын үе шатыг гаднаас нь харах шийдэл

Tuss.io дээр ажил бүрийг дотор нь олон үе шат, процесс болгон задалж болдгийг та бүхэн мэднэ. Тэгвэл заавал тухайн ажил руу нэвтэрч оролгүйгээр, гаднаас нь харахад л хэдэн үе шаттай ажил болох нь шууд тоогоор харагддаг боллоо. Энэ нь ажлын ачааллыг холоос шинжихэд маш том давуу тал болно.

4. Шинэ "Цаг" (Time tracking) таб

Ажил бүрийн ард хэдий хэмжээний цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулагдаж буйг тооцоолох шинэ "Цаг" tab нэмэгдлээ. Энэхүү хялбар шийдэл нь багийн гишүүдийн цаг ашиглалтыг хэмжих, төслийн өртгийг зөв тооцоолоход танд тусална. Мөн үе шат бүрийн цагийн нөөцийг ч хянах боломжтой.

🔥 ЭНЭ САРЫН ОНЦЛОХ: Stripe Төлбөрийн Систем

Бид Tuss.io платформоо зөвхөн дотооддоо төдийгүй олон улсын зах зээлд идэвхтэй борлуулж, дэлхийн жишиг рүү тэмүүлж байна. Үүний хүрээнд глобал болон Монгол дахь хэрэглэгчиддээ зориулан дэлхийн хамгийн найдвартай төлбөрийн систем болох Stripe холболтыг амжилттай нэвтрүүллээ.

Давуу тал

Уян хатан шийдэл: Дэлхийн хаанаас ч, ямар ч картаар төлбөрөө саадгүй хийх боломж.

Ухаалаг систем: Захиалга, сунгалт, нэхэмжлэхийг автоматжуулж, цаг хугацааг хэмнэнэ.

Аюулгүй байдал: Олон улсын нууцлалын хамгийн өндөр стандартыг хангасан.

Энэхүү шинэчлэлт нь Tuss.io-г дэлхийн хэрэглэгчидтэй холбох гүүр болоод зогсохгүй, манай дотоодын хэрэглэгчдэд ч төлбөр тооцооны илүү хялбар, ухаалаг орчныг бүрдүүлж өгч байгаа юм.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.

Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!

Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба info@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.

Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.