August 3, 2026

[UPDATE] Шинэчлэлтийн мэдээ

Robotus

TUS Admin

Энэ удаагийн шинэчлэлтээр AI шийдлийн боломжууд эрс сайжирч, журмын бүтцийг алдагдуулахгүй сайжруулах, файл хавсарган шинжлүүлэх, чатботоос шууд ажил, даалгавар үүсгэх, систем тасалдахгүй ажиллах мэдээллийн аюулгүй байдлын сайжруулалтууд хийгдлээ.

1. Хууль, Стандартын Холбоос (Link) Нэмэх Боломж

  • Шууд холбоос хийх: Журам болон бусад баримт бичиг дээр ажиллаж байхад Иргэний тухай хууль, Авлигын эсрэг хууль гэх мэт холбогдох хууль, стандартын заалтуудын холбоосыг (link) хуулж тавих боломжтой болсон.
  • Шууд шилжих: Хэрэглэгч холбоос дээр дурдагдсан хуулийн заалт дээр нэг даралтаар шууд шилжин харах боломжтой болсон гэсэн үг.
Журам, заалт дурдаж ярихад бидэнд хуулийн заалт тулгаж харах хэрэгцээ гардаг. Одоо харин шууд холбоосийг оруулж өгсөнөөр хянах шалгах ажиллагаа улам хялбар болсон.
2. AI Журмын Туслах ба Prompt-ийн Шинэчлэл
  • Агуулгын бүтцийг хадгалах: AI-аар журам сайжруулах үед өмнөх журмын бүтэц, гол агуулгыг алдагдуулахгүйгээр зөвхөн шаардлагатай сайжруулалтын саналуудыг нэгтгэж боловсруулдаг болсон.
  • Double-Check алхам: AI-аас гарч буй эцсийн хариулт болон сайжруулалтыг дахин нягталж (double-check хийх) хянадаг логик шинээр нэмэгдсэн.
  • Файл хавсаргах: Журам шинээр үүсгэх эсвэл сайжруулах үед компьютероос болон Google Drive, OneDrive-аас файл шууд upload хийж, AI-д эх сурвалж болгон ашиглах боломжтой боллоо. Та сайжруулах хэсгээ тодорхойлж өгснөөр илүү нарийн сайжруулалтыг авах боломжтой.
  • Бичиг баримтын хяналт: Байгууллага дотор бичиг баримт, дүрэм журам, хүсэлт батлахдаа хиймэл оюун ухаан ашиглан эрсдэл, алдааг илрүүлэх боломжтой.
Ж: Системээр ирсэн санхүүгийн мөнгөн зарлагын хүсэлтийг батлахдаа AI ашиглан алдааг илрүүлэх, сайжруулах саналыг авах боломжтой.
3. AI Чатбот ба Ажил Үүсгэх Функц
  • Шууд ажил үүсгэх: AI чатботтой харилцах явцад хийгдэх ажлуудыг шууд систем дээр "Ажил үүсгэх" боломжтой болсон. AI нь тухайн ажлын хариуцагч, биелүүлэх хугацаа, шалгуур үзүүлэлтүүдийг автоматаар тохируулна.
  • Давтамжтай ажил: Хийгдэх ажлын онцлогоос хамааран тодорхой хугацааны давтамжтай (өдөр, долоо хоног, сар тутам) ажлуудыг автоматаар үүсгэдэг болсон.
  • Нэр томьёо ба эрсдэлийн шинжилгээ: Тухайн байгууллага, салбарын нэр томьёоны тайлбар болон эрсдэлийн шинжилгээг завал тодорхой горим сонгохгүйгээр шууд чатботоос асууж тодорхойлуулах боломжтой.

4. Төлбөр Төлөлт ба Аюулгүй байдал
  • Шууд E-Barimt үүсгэлт: Хэрэглэгч систем дээр QR кодоор төлбөрөө төлсөн даруйд системээс НӨАТ-ын E-Barimt автоматаар үүсэж, хэрэглэгчийн систем руу болон имэйлээр шууд хүргэгддэг төлбөрийн иж бүрэн шинэчлэл хийгдэж байна. Тун удахгүй хэрэглээнд нэвтэрнэ.
  • Backup Модель буюу Найдвартай Ажиллагаа: Хиймэл оюунд ашиглагдаж буй үндсэн AI модель (жишээ нь: Gemini)-д саатал гарахад автоматаар бэлтгэл (backup) модель руу буюу бусад AI шийдлүүдрүү шилжиж, хэрэглэгчийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх механизм хийгдсэн.

Tuss.io систем илүү ухаалаг, илүү хүчирхэг болсоор байна. Та систем рүүгээ нэвтэрч ороод эдгээр шинэчлэлтүүдийг яг одоо туршаад үзээрэй!

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.

Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!

Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.

tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.