Та бүхэнд шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Энэ удаагийн системийн шинэчлэлтдээ та бүхэнд системийн багцууд ямар үйлдэл хийх эрхтэйг товчлон танилцуулъя.
TUSS.io систем маань үндсэн 3 төрлийн багцтай байдаг. Үүнд:
- Standard багц: Ажлын удирдлагын үндсэн бүх модуль, зочин хэрэглэгч, зөвлөх үйлчилгээ авах боломжтой.
- Premium багц: Standard багцын бүх үйлдэл дээр нэмэгдээд хиймэл оюун ухааны бүх шийдлийг ашиглах боломжтой.
- Compliance багц: Систем дээрх бүх түвшний үйлдлийг хийх ба хиймэл оюунд суурилсан комплаенсын бүх төрлийн шинжилгээг хийх боломжтой.
Тэгвэл энэ удаагийн шинэчлэлтээр Premium багцтай хэрэглэгчдийн хийж болох үйлдлүүд дээр дараах шинэчлэлтүүдийг орууллаа.
🔥 AI-ээр баримт бичиг үүсгэж, шууд имэйлээр илгээх боломжтой
Одоо систем дээрээ үүсгэсэн албан бичиг, баримтаа заавал татаж авах шаардлагагүйгээр системээсээ шууд PDF хэлбэрээр имэйлээр илгээх боломжтой боллоо.
- Гадаад (External) ба Дотоод хэрэглээ: Компани доторх ажилтнууд руугаа болон байгууллагын гаднах аль ч имэйл рүү шууд илгээх тохиргоотой.
- Олон талт ашиглалт: Албан бичиг, судалгаа, маягт, үнэлгээ, шалгалт, гэрээ, дүрэм журам зэрэг бүх төрлийн баримт бичгийг гараас болон AI-ийн тусламжтайгаар хэдхэн секундэд үүсгэж, шууд имэйлээр илгээх зэргээр ашиглах боломжтой.
Жишээ prompt: Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны маягт үүсгэ, ингэхдээ гомдол шийдвэрлэх асуулгыг тусгана уу.
AI ашиглан маягт үүсгэсэн жишээг харуулав.
🛠️ Нэмэлт сайжруулалтууд:
- Story функц: Систем дээр байгууллага дотроо стори хийх боломжтой ба та хэнд харуулахаа сонгох боломжтой боллоо.
- Viber Мэдэгдэл (Notification) сайжрав: Ажлын мэдэгдлүүд илүү цэгцтэй viber дээр Кард хэлбэрээр харагддаг болсон бөгөөд дээр нь дараад тухайн ажил руугаа шууд үсрэн орох боломжтой боллоо.
- Баталгаажсан маягтын эрхийн тохиргоо: Ажилтан мөнгөн зарлагын хүсэлтийг илгээхдээ гарын үсэг зурах эрхтэй хүнийг сонгодог байсан бол одоо харах эрхтэй шинэ хэрэглэгчийг нэмж тохируулах боломжтой боллоо.
- Дизайн ба Орчуулгын сайжруулалт: Шинжилгээнүүдийн харагдах дизайн болон систем дээрх орчуулгуудыг үе шаттайгаар илүү ойлгомжтой, цэвэрхэн болгон засаж байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.
Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!
Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.
tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.