October 5, 2026

[UPDATE] Мэдэгдлийн дизайн болон баримт бичиг модулийн хурд сайжирлаа

Бид системийн ажиллагаа, сайжруулалтыг өдөр тутамд хийж хэрэглэгч та бүхэнд 7 хоног бүр тайлагнадаг билээ. Тэгвэл энэ удаагийн шинэчлэлтээр хэрэглэгчийн систем дээр хийгдэх үйлдлүүд дээрх дизайн болон хурдыг сайжруулсан шинэчлэлтүүдийг орууллаа.

🎨 1. Хэрэглэгчийн туршлага ба Дизайны сайжруулалт
  • Шинэчлэгдсэн И-Мэйл Дизайн: Системээс ирдэг бүх төрлийн мэдэгдэл (Notification) мэйлүүдийн харагдац болон дизайн улам бүр цэгцтэй, харахад ойлгомжтой харагдахаар шинэчилсэн.
Бүх төрлийн ажлын мэдэгдэлийг имэйл болон viber-аар авах боломжтой.
  • Төлбөрийн мэдээлэл хуудасны шинэчлэлт: Одооноос төлбөр төлөх цонхноос шууд Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлого-той хялбархан танилцах боломжтой.
  • Ажилтны мэдээллийг хялбар харах: Багийн гишүүдийнхээ профайл зурган дээр курсор заахад (Hover хийхэд) тухайн ажилтны холбоо барих мэдээллүүд шууд харагддаг болсон.

‍

🏢 2. Хүний нөөц & ирцийн шинэ шийдэл
  • Олон оффисын ирцийн шийдэл: Ажилтнуудад оффис тохируулах боломжтой болсон. Хэрэв танай ажилтан олон салбар, байршилд сэлгэн ажилладаг бол тухайн ажилтанд олон оффисоос ирцээ илгээх боломжийг олгож, ажлын уян хатан байдлыг тухай бүр шийдэх боломжтой.
  • Ажилтны шилжилт & архивлалт: Ажилтан байгууллагаас гарах үед тухайн ажилтны хариуцаж байсан бүх ажлыг хэн нэгэнд хариуцуулан шилжүүлэх эсвэл архивлах боломжтой боллоо. Ингэснээр ажил болон мэдээлэл дундаа хаягдах эрсдэлгүй болно.
⚡ 3. Баримт бичиг модулийн сайжруулалт
  • Ажиллагааны Хурдыг 2х Нэмэгдүүлэв: Бичиг баримтны модулийн төрөл бүрийн маягтууд дээр их хэмжээний мэдээлэл, олон файл оруулсан үед унших хурд удааширдаг байсныг бүрэн сайжрууллаа. Одоо баримт бичиг болон маягтууд дээр хурдан ажиллах боломжтой.
🤖 4. Tuss Pilot - AI Chatbot сайжруулалт
  • Ажлын өөрчлөлт & Давтамжтай Ажлын Мэдээлэл: Манай AI Chatbot одоо танай байгууллагын ажлын урсгалын өөрчлөлтүүд болон тодорхой давтамжтай хийгддэг ажлуудын мэдээллийг шууд уншиж, танд болон ажилтнуудад тань мэдээлэх чадвартай боллоо. Үүнд: Хугацаа сунгасан ажил, өөрчлөлт хийгдсэн ажил, гүйцэтгэгч шилжүүлсэн ажил, устгах хүсэлт илгээсэн ажил зэрэг бүх төрлийн өөрчлөлтийг бүх цаг хугацаанд шүүж асууж мэдэх боломжтой.

‍

💡 Дараагийн шинэчлэлтээр комплаенс модулийн цоо шинэ загварын шинэчлэлт болон цоо шинэ шинжилгээ нэмэгдэхээр хөгжүүлэгдэж байна.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.

Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!

Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.

tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.

‍