

Robotus
TUS Admin
Энэ удаагийн шинэчлэлтээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг (AML/CFT) шинжилгээ болон Гэрээний эрсдэлийн шинжилгээ модулиудыг дотоодын ба олон улсын томоохон өгөгдлийн сангуудтай шууд холбож, компанийн дотоод хяналтыг шинэ шатанд гаргалаа.
Өмнө нь Tuss.io систем дээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг (AML/CFT) шинжилгээ болон Гэрээний эрсдэлийн шинжилгээ хийхдээ гэрээ, бичиг баримт оруулахад тухайн байгууллагыг зөвхөн Монгол улсын opendata.mn систем дээрх эрсдэлтэй, хар жагсаалтад байгаа эсэхийг шүүж харуулдаг байсан.
Тэгвэл одоо: Системд оруулж буй байгууллага, хувь хүмүүсийг олон улсын хамгийн том санкц, эрсдэлийн өгөгдлийн сангуудтай ШУУД холбон автомат шалгалт хийдэг боллоо. Үүнд:
Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
Банк, ББСБ, арилжааны байгууллагууд харилцагчиддаа зээл олгох, гэрээ байгуулах, олон улсын шилжүүлэг хийхдээ олон тусдаа сайт руу орж гараар шалгадаг байсан нүсэр, цаг авсан ажлыг Tuss.io систем хэдхэн секундэд автоматжуулж, эрсдэлтэй харилцагчийг шууд сануулж анхааруулах боломжтой боллоо.
Зөвхөн банк, санхүүгийн салбар төдийгүй бүх төрлийн бизнес, байгууллагуудад дараах бодит боломжуудыг олгоно:

Систем дээр байсан Монгол, Англи нэршил, орчуулгын алдаануудыг бүрэн засаж сайжрууллаа.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.
Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!
Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.
tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.