June 8, 2026

[UPDATE]: Ажлын файл, гүйцэтгэлээ хуваалцах ухаалаг чат нэмэгдлээ.

Robotus

TUS Admin

Энэ удаагийн онцлох шинэчлэлтээр tuss.io системийн хэрэглэгчид байгууллага дотроо чатлах, харилцан яриа өрнүүлэхээс гадна харилцан хамааралтай ажилтандаа ажлаа шууд чатаар илгээх, файл хуваалцах, гараас файл оруулах зэрэг олон арга замаар ашиглах боломжтой шинэчлэл хийгдлээ.

🔥 Ажлын файл, гүйцэтгэлээ дотоод чатаар илгээх боломжтой боллоо.

tuss.io нь ажлын урсгал төдийгүй, хиймэл оюун, комплаенс хослолтой иж бүрэн систем гэдгийг та бүхэн мэдэх байх. Тэгвэл энэ удаагийн онцлох хөгжүүлэлтээр дотоод ажлын чатыг хэрэглээнд нэвтрүүллээ.

Бид ажлын урсгалыг тасралтгүй, амьд байлгах дараах шийдлүүдийг чатанд шингээж өглөө:

  • ⚡ Ажлаа шууд хуваалц: Хийж буй төсөл, даалгавраа чатаар ганцхан товшилтоор хамтрагч руугаа илгээж, ажлын холбоосруу шууд үсрэх боломжтой.
  • 📂 Гүйцэтгэлээ чатаар тайлагна: "Ажил бэлэн боллоо" гэж заавал өөр цонх руу орох шаардлагагүй. Хийсэн гүйцэтгэлээ чатаар илгээх боломжтой.
  • ⌨️ Copy & Paste-ын хурд: Гараасаа (Ctrl+V) файл, зураг, скриншотыг шууд хуулж, секунд хүрэхгүй хугацаанд илгээ. Time is money!
  • 👥 Хязгааргүй Групп чат: Төслийн баг уу? Маркетингийнхан уу? Эсвэл зүгээр л оройн хоолны баг уу? Хэдэн ч групп чат үүсгэж, багийн уур амьсгалыг халуун байлга.
  • 🎭 Сэтгэл хөдлөлөө илэрхийл (Эможи): Ажил заавал уйтгартай байх албагүй. Шинэ эможинуудаар багаа урамшуулж, харилцаандаа өнгө нэмээрэй.

ХЭРХЭН ОНОВЧТОЙ АШИГЛАХ ВЭ ?

Хэрэглэгч систем дээр ажлаа төлөвлөж, гүйцэтгэлээ оруулж, тайлан илгээж, үр дүнг оношилж чаддаг бол энэхүү ухаалаг чат нь ажилтан нь харилцан хамааралтай ажилтан эсвэл групп чатаар хийж буй ажлынхаа холбоосыг хуваалцах, Google Drive, Onedrive -аасаа файл илгээх, гараас ажлаа шууд сонгон илгээх зэрэг олон боломжуудыг шингээж өгсөнөөрөө онцлог юм. Магадгүй та системээр дамжуулан үүсгэсэн маягтандаа гарын үсэг зуруулах шаардлагатай бол нягтландаа холбогдох файлыг шууд илгээх боломжтой. Ингэснээр ажлын бүтээмж, цаг хугацааг илүү хөнгөвчилж чадна.

Та профайл модулийн Чат хэсгээр нэвтэрч групп үүсгэх, шууд чатлах боломжтой. Мөн баруун доор байрлах quick button хэсгээс ч мөн чат өрнүүлэх боломжтой.

tuss.io систем хэрэглэгч та бүхний ажлыг хөнгөвчилж, байгууллагын тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангахын тулд өдөр бүр хөгжсөөр байна. Шинэ боломжуудыг яг одоо системдээ нэвтэрч туршиж үзээрэй!

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.

Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!

Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба info@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.

tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.