Бид платформынхоо хэрэглэхэд хялбар байдал болон хиймэл оюун ухаанд суурилсан автоматжуулалтыг улам сайжруулсаар байна. Энэ удаагийн шинэчлэлтээр байгууллагын засаглал, хүний нөөцийн удирдлага болон өдөр тутмын ажлын гүйцэтгэлийг хөнгөвчлөх 4 том хөгжүүлэлтийг танилцуулж байна.
1. Ирцийн ухаалаг систем: Ажилтан бүрд тохируулах уян хатан цагийн хуваарь
Байгууллагуудын ажиллах хэв маяг өөр өөр байдагтай холбогдуулан ирцийн системийг ажилтан тус бүрийн онцлогт тохируулан олон сонголттойгоор тохируулах боломжтой боллоо.
- Хувь ажилтны хуваарь: Ээлжийн ажилтай (24/48), өглөө, орой, шөнийн цагаар эсвэл уян хатан цагаар ажилладаг ажилтан бүрд зориулж системээс цагийн хуваарийг тусгайлан тохируулна.
- Нарийвчилсан тохиргоо: Жишээлбэл, гарааны графикаар (Даваа, Лхагва, Баасан гарагуудад) 09:00 - 18:00 цагийн хооронд ажилладаг ажилтны хувьд зөвхөн тухайн сонгосон өдрүүдэд ирцийг бүртгэхээр хязгаарлан тохируулах боломжтой.
2. Ажлын гүйцэтгэлийн аналитик: AI туслах ба шинэчлэгдсэн тайлан
Ажлын тайлан, гүйцэтгэлийг хянах хэсгийн визуал дизайн болон функционал боломжуудыг чанарын шинэ түвшинд.
- Олон талт шүүлтүүр ба харагдац: Үүссэн ажлуудыг хавтасаар нь шүүж, Текст (Text) болон Диаграмм (Chart) хэлбэрээр нэгтгэн харах боломжтой.
- AI Дүн шинжилгээ: Хиймэл оюуны тусламжтайгаар дараах гол үзүүлэлтүүдийг автоматаар тооцоолж харуулна:
- Дууссан даалгаврын тоо хэмжээ
- Даалгавар гүйцэтгэсэн дундаж хугацаа
- Хүлээлгийн хугацааны аналитик
- Ажилтнуудын ачааллын тэнцвэрийн индекс
- Ерөнхий дүгнэлт ба хиймэл оюуны зөвлөмж
3. Google Calendar & tuss.io-ийн супер интеграци
Та өдөр тутмын ажлаа төлөвлөхдөө систем хооронд шилжих шаардлагагүй боллоо.
- Хоёр талт синхрончлол: Google Calendar дээр төлөвлөсөн ажлууд шууд tuss.io системд ажил болон үүсэх боломж нээгдлээ. Мөн tuss.io дотроосоо Google Calendar-таа нэвтрэн ажлаа шууд хуваарилах боломжтой.
- Багц ажил үүсгэх (Bulk Drag): Олон ажлыг нэг дор чирэх (drag) үйлдлээр багцаар нь үүсгэж, цаг хугацаагаа хэмнэх боломж бүрдлээ.
4. AI Chatbot: Танай байгууллагын ухаалаг туслах
Манай AI Чатбот улам ухаалаг болж, дараах цогц үйлдлүүдийг ганцхан асуулт, коммандаар гүйцэтгэдэг боллоо:
- Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн хайлт: Ажилтны ирц, ажлын явц, оношлогоо, зорилго зэрэг системд байгаа бүх мэдээллийг чатботоос асууж, тухайн холбогдох мэдээлэлрүү шууд үсрэн орох боломжтой.
- Үйлдэл хийдэг Чатбот: Чатботонд мэдээлэл өгснөөр албан маягт автоматаар үүсгэх, ажлын өөрчлөлт хийх, ажилтанд шууд даалгавар өгч ажил үүсгэх, баталсан ажлын хугацааг сунгах зэрэг үйлдлүүдийг хийнэ.
- Мэдээллийн сангаас хайлт хийх: Компанийн дотоод журмууд болон нэгдсэн мэдээллийн сангаас секундийн дотор хайлт хийж, хэрэгтэй мэдээллийг шүүж өгнө.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.
Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!
Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.
tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.