February 10, 2026

Удирдлагуудаас асуух асуулт

Robotus

TUS Admin

Таныг байхгүйд компани тань "зогсох" уу? Бизнес эрхлэгч бүрийн дотор нэгэн адил айдас нуугдаж байдаг: "Би л байхгүй бол энэ бүхэн нуран унах болов уу?" Өглөөнөөс үдэш хүртэл утсаар ярьж, ажилтан бүрийнхээ араас хөөцөлдсөөр таны өдөр дуусдаг уу? Хэрэв тийм бол та бизнесээ удирдаж байгаа биш, бизнес таныг "удирдаж" байна гэсэн үг. Энэ замбараагүй байдлаас гарах гарцыг бид систем гэж нэрлэдэг. Таны ажилд байвал зүгээр (Nice-to-have) бодол нь Зайлшгүй (Must-Have) байвал яах вэ ?

Танд "энэ ийм байсан бол зүгээр юм даа" гэсэн бодлууд олон төрдөг байх. Тэр бодлууд нь зүгээр нэг хүсэл биш байгууллагад (must have) заавал байх шаардлагатай зүйл. Жишээ нь:

  • "Би заавал сануулахгүй байж болох уу?" – Хэн нэгэн ажилтан мартах гээд байвал автомат систем "Хөөе, энэ ажил чинь хоцрох гээд байна" гээд түүнд сануулчихдаг байвал арай дээрдэх юм байна гэж боддог.
  • "Бүгдийг нэг дороос хармаар байна" – Маш олон групп чат, и-мэйл, утасны дуудлага дунд төөрөхгүйгээр, ганцхан дэлгэц рүү харахад л компанийн бүх ажлын гүйцэтгэл, тайлан харагддаг байгаасай гэж хүсдэг.
  • "Зөв хүнээ олж хармаар байна" – Хэн илүү ажиллаад, хэн нь "таг" болоод байгааг мэдрэмжээрээ биш, бодитойгоор хардаг болчихвол ч ...
  • Эдгээр нь компанийн дотоод үйл ажиллагааг сайжруулахаас гадна бодит үр дүн гаргадаг. Тийм учраас эдгээр нь өнөөдөр байгууллагад зайлшгүй хэрэгжүүлэх зүйл болоод байна.

    TUSS.io шийдэл

    Тэдгээр хэрэгцээг бид ТУС платформдоо шингээсэн байдаг. Бидний ялгаа нь таны ажлыг бодитоор хөнгөвчлөх системчлэгдсэн шийдэл болгож өгдөгт хамаг учир бий. ТУС дотор таны хүссэн автомат сануулга, нэгдсэн дашбоард, гүйцэтгэлийн бодит тоо, тайлан зэрэг олон модуль ажилладаг. Олон улсад хэдийнээ ашиглагддаг системийг бид төрөлх хэл дээрээ, хиймэл оюун ухааны шийдэлтэй, комплаенс менежментийн хослолтой бүтээгээд байна.

    Бид таны төсөөлдөг тэрхүү цэгцтэй орчныг технологийн хэл рүү хөрвүүлж, Tuss.io-д бүрэн суулгасан. Одоо энэхүү 'Must-have' хэрэгцээгээ бодит ажил хэрэг болгоход ердөө нэг шийдэл л дутуу байгаа нь Tuss.io байж болох юм.

    --------------

    TUSS.io-г ашигласнаар та комплаенсын бүхий л үйл явцыг хялбаршуулж, үйлдвэрлэл, үр ашгаа нэмэгдүүлэн, байгууллагын зорилгын хүрээнд өдөр тутмын ажлаа үр дүнтэйгээр удирдах боломжтой.

    👉 Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн уулзалт товлох боломжтой.