Tuss.io платформын зүгээс хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, байгууллагын соёл болон дотоод процессыг автоматжуулах чиглэлээр хийгдсэн ээлжит шинэчлэлтүүдээ танилцуулж байна. Энэ удаагийн "Update" нь ажлын урсгалыг илүү чөлөөтэй удирдах, хууль тогтоомжийн нийцэл болон ажилтны онооны систем зэрэгт төвлөрлөө.
1. Ажлын урсгал болон Процессын сайжруулалт
Ажлын дэлгэрэнгүй мэдээлэл болон тайлан боловсруулах хэсэгт дараах өөрчлөлтүүд орлоо:
- Уян хатан Workflow: Ажлын дэлгэрэнгүй цэс рүү хандахад ажлын урсгалыг илүү ойлгомжтой, чөлөөтэй харах боломжтой болсон. Мөн үе шат нэмж, хасахад "Optional" буюу сонголттой хэсгийг нэмж өгснөөр заавал биш процессуудыг алгасах боломж бүрдлээ.
- Тайлан ба Хүснэгт: Ажлын тайлан хэвлэх Infobase хэсгийг илүү боловсронгуй болгож, урт үүссэн хүснэгтүүдийг "scroll" ашиглан хялбархан гүйлгэж харах нөхцөлийг бүрдүүлэв.
- Давтамжтай ажил: Тодорхой мөчлөгөөр давтагддаг ажлуудыг ямар нэгэн алдаагүй, цэгцтэй харуулдаг болж сайжирлаа.
2. Хууль тогтоомж болон Комплаенс (Онцлох шийдэл) ⚖️
Байгууллагын дотоод дүрэм журам, хууль тогтоомжийн төсөл боловсруулдаг багуудад зориулсан шинэ шийдэл нэмэгдлээ.
- Compliance Control: Аливаа доголдол, зөрчилтэй гарсан шинжилгээг бүтэн хууль журамтай нь дахин харьцуулж шинжлэх боломжтой болсон.
- Сэргээх боломж & Лог: Устгасан маягт, дүрэм, баримт бичгүүдийг дахин сэргээх, хэн хэзээ юу хийсэн талаарх түүхийг (Log) хадгалах функц нэмэгдэж, мэдээллийн аюулгүй байдал дээшилсэн.
- AI Prompt: Үүссэн байгаа журам дээр AI Prompt бичиж, агуулгыг нь илүү чанаржуулах, сайжруулах боломжтой боллоо.
3. Маягт (Assessment) болон Файл менежмент
- Ухаалаг Assessment: Шалгалтын маягт үүсгэхэд асуулт болон гарчигтай хэсгийг түгжих (lock) эсвэл тайлах боломжтой болсон. Үүнийг файл болгон экспорт хийхэд харагдах байдал нь илүү цэгцтэй болсон.
- Хуудасны загвар шинэчлэлт: Хавтас болон маягтын харагдах байдлыг сайжруулж, хуудаслалт нэмж хийсэн.
- Хуваалцах сонголт: Үүсгэсэн маягт, журмаа байгууллага дотроо, хэлтэс дотроо эсвэл сонгосон хүмүүстээ хуваалцах сонголтууд нэмэгдэв. Гадны хэрэглэгч рүү маягт илгээх үйлдэл хурдсаж, "Enter" дарахад л шууд илгээгдэх мэт хялбар болсон.
- Cloud Integration: Google Drive болон OneDrive-аас зөвхөн өөрийн засах эрхтэй файлуудаа олноор нь сонгож хуулах боломжтой болов.
4. Хүний нөөц ба Цаг бүртгэл (Онцлох шийдэл) 📅
Ажилтны идэвх болон цаг ашиглалтыг хянах шинэ загварлаг шийдлүүд:
- Визуал Календар: Цаг бүртгэл, ирц, оффсайт ажилласан мэдээллийг календарь дээрээс харах боломжтой. Хоцорсон бол улаан өнгөөр, чөлөө, оффсайт авсан мөн ирц зассан бол тусгай тэмдэгтэй харагдах гэх мэтээр харагдац нь шинэчлэгдлээ.
- Уян хатан Илүү цаг: Ажилтан илүү цагаар ажилласан бол шалтгаанаа заавал бичиж илгээх товч нэмэгдсэн (Админ үүнийг асааж, унтрааж болно). Мөн ажлын цагаас өмнө ирж ажилласан "Урьдчилсан илүү цаг"-ийг тооцох боломжийг нээлээ.
5. Урамшууллын онооны систем 🏆
Байгууллагын соёлыг дэмжих зорилгоор Gamification буюу онооны систем нэмэгдлээ.
- Жишээлбэл ажилтны санаачилсан үр дүнтэй ажил бүрт удирдлагаас гараар оноо өгөх эсвэл системээр автоматаар оноо нэмэгдүүлэх боломжтой болсон нь ажилтнуудын идэвх зүтгэлийг бодитой үнэлэх боломжийг олгож байна. Мөн зөрчил гаргах үед тодорхой зөрчлийн оноо хасах байдлаар байгууллагадаа ашиглаж болох боломжтой.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.
Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!
Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба info@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.
Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн захиалга авах боломжтой.