April 6, 2026

TUSS.io: Системийн шинэчлэлтийн мэдээ

Robotus

TUS Admin

Энэ удаагийн update-ууд нь системийг илүү ухаалаг, хэрэглэгчийн үйлдлийг хэмнэсэн, өндөр бүтээмжтэй ажиллах орчин болгоход чиглэгдсэн.

🚀 Системийн үндсэн функц болон Шинэ боломжууд

1. Маягтын эрхийн тохиргоо шинэчлэгдлээ

Бичиг барит модулийн Маягт цэсэнд эрхийн тохиргооны шинэчлэл хийгдсэн. Энэ нь бөгөлсөн маягтанд хандах болон харах эрхийг нэмэлтээр тохируулж өгдөг болсон байна.

Мөн маягтыг үүсгэхдээ эрхийн тохиргоог нь тохируулан үүсгэдэг боллоо. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг илүү сайн хангадаг болсон байна

2. Template Market – Бэлэн загварын сан

Хэрэглэгчид тэгээс эхлэх шаардлагагүй боллоо.

  • ISO стандарт нэвтрүүлэх: Жишээ нь, ISO-ийн суурь ажлууд болон тавигдах шаардлагуудыг бэлэн темплэйтээс татаж аваад шууд ашиглах боломжтой.
  • Хугацаа хэмнэлт: Стандарт үйл ажиллагаануудын логикийг бэлэн загвараар шийдэж өгсөн нь туршлага багатай хэрэглэгчдэд том тусламж болно.
3. Microsoft Calendar-тай нягт холболт
  • Шууд үүсгэх: Системээсээ заавал гаралгүйгээр календараасаа шууд Event үүсгэж, ажлын төлөвлөлтөө синк хийх боломж бүрдлээ. Энэ нь цаг ашиглалтыг илүү нягт болгож байна.
4. Зорилго ба Гүйцэтгэлийн тохиргоо
  • Баталсан ажлын тооцоолол: Одоо зорилго (Goal) үүсгэхдээ ажлыг зөвхөн "Баталсан" үед гүйцэтгэлд тооцохоор тохируулж болно.
  • Уян хатан байдал: Хэрэв энэ тохиргоог сонгохгүй бол бүх ажлыг (батлагдсан эсэхээс үл хамааран) гүйцэтгэлд тооцдог хэвээрээ байна. Энэ нь гүйцэтгэлийн хяналтыг илүү чансаатай болгож байгаа юм.
🛠️ UX/UI болон Дизайны сайжруулалт
  • Custom Navigation (Level 1 & Sub-menu): Хэрэглэгч өөрийн хамгийн их ашигладаг модулиудаа Pin хийх, байршлыг нь зөөх, ашигладаггүйг нь Hide хийх боломжтой боллоо. Энэ нь хувийн "Workspace"-ээ өөртөө тааруулж засах эрх чөлөөг өгч байна.
  • Attached File Дизайн: Microsoft болон Google-ээс файл хуулах, хавсаргахад харагдац нь илүү цэгцтэй, ойлгомжтой болсон.
  • Комплаенс болон Gap шинжилгээ: Комплаенс цэс илүү үзэмжтэй болж, Gap шинжилгээний дараалал сайжирсан. Мөн хийгдсэн өөрчлөлт бүрийг хянах Log үүсдэг боллоо.
  • HR Badge: HR хэсэгт ажилтны бейж дээр дурын зураг оруулж, илүү "personal" болгох боломжтой болжээ.
🔒 Эрх бүхий удирдлага ба Хэлний тохиргоо

Хавтасны эрх (Folder Management)
  • Аюулгүй байдал болон эмх цэгцийг бодож, "Хавтас" цэсээс зөвхөн өөрийн эзэмшлийн (Owner) хавтсыг засах эрхтэй болгож хязгаарласан байна. Энэ нь бусдын үүсгэсэн бүтцийг санамсаргүйгээр эвдэхээс сэргийлнэ.
Хэлний ухаалаг сонголт
  • Global Standard: Гаднаас (гадаад IP эсвэл хандалт) орж ирж байгаа тохиолдолд систем шууд англи хэлээр харагдана.
  • Цэгцтэй харагдац: Хэрэв систем англи хэл дээр тохируулагдсан бол хэл солих хэсэг дахин харагдахгүй, илүү "clean" дизайнтай болсон.
Ажлын лист (Task List)
  • Ажлын жагсаалт дотор тухайн ажил ямар хавтас (folder)-т хамаарч байгаа нэр нь харагддаг болсон тул ажлын контекстийг шууд ойлгоход хялбар боллоо.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.

Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!

Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба info@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.

Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн захиалга авах боломжтой.