🚀 Tuss.io Системийн Шинэчлэлт:
Бид Tuss.io системийг илүү ухаалаг, хурдан бөгөөд хэрэглэхэд хялбар болгохын тулд тасралтгүй ажилласаар байна. Өнгөрсөн долоо хоногт хийгдсэн онцлох шинэчлэлтийг танилцуулъя.
🤖 1. AI болон Compliance-ийн Үсрэлтүүд
Бид хиймэл оюун ухааны шийдлүүдээ илүү нарийвчлалтай, уян хатан болголоо.
- Multi-Agent Систем: Шинжилгээ хийх явцад процесс бүр дээр тусдаа "Agent" ажилладаг болсон. Ингэснээр илүү нарийн, чанартай үр дүн гарах боломж бүрдэв.
- Prompt-д суурилсан Compliance: Бичиг баримтыг бүхэлд нь биш, зөвхөн таны бичсэн тусгай заавар (prompt)-ын дагуу шинжлэх боломжтой болсон.
- Шуурхай Notification: Compliance-ийн шинжилгээ дуусах үед танд мэдэгдэл очих бөгөөд түүн дээр дарахад шууд үр дүн рүү үсэрч очих боломжтой.
- Тайланг PDF-ээр авах: AI шинжилгээний үр дүнгүүдийг шууд PDF хэлбэрээр татан авч, албан хэрэгцээндээ ашиглах боломжтой боллоо.
📊 2. GAP Үнэлгээ ба Дизайн
Системийн харагдах байдал болон ойлгомжтой байдлыг сайжруулахад анхаарлаа.
- Progress Bar: GAP үнэлгээ хийж байх явцад таны ажил хэдэн хувьтай явж байгааг харуулдаг болсон.
- Шинэ Дизайн: GAP үр дүн харуулдаг хуудасны дизайн болон текстийг засварлаж, илүү ойлгомжтой, үзэмжтэй болгов.
- Kanban Хурд: Kanban хэсгийн ажиллагааг оновчилсноор өмнөхөөсөө илүү хурдан ажилладаг болсон.
📁 3. Google Drive болон Файлын Удирдлага
Баримт бичиг болон файлтай ажиллах процессыг хялбаршууллаа.
- PDF Маягт ба Google Drive: Та Tuss.io дотор PDF маягтаа угсарч, өөрийн Google Drive-тай шууд холбож ашиглах боломжтой боллоо.
- Мобайл Дизайн: Гар утсан дээрх Google Drive-ийн цонхны хэсгийг илүү цэгцтэй, харахад хялбар болгон шинэчиллээ.
✅ 4. Ажил Удирдлага ба Хяналт
Ажил үүсгэхээс эхлээд дуусгах хүртэлх алхмуудыг илүү тодорхой болгов.
- Ажил үүсгэхэд хялбар: Шинээр ажил үүсгэх үедээ шууд файл хавсаргах болон тайлбар (comment) бичих боломжтой болов.
- Баталгаажуулалт: Ажил дуусгах товч дарахад "Амжилттай дуусгалаа" гэсэн батлах мэдэгдэл (alert) гардаг болсон.
- Илүү цагийн хяналт: Ажлын илүү цагийг зөвхөн эрх бүхий хүн гараар шалгаж, баталгаажуулдаг системд шилжлээ.
🛡️ 5. Аюулгүй байдал ба Алгоритм
- Эрхийн зохицуулалт: Бусад хэрэглэгчдийн үүсгэсэн алгоритмыг засах, устгах боломжгүй болсон. Хэрэглэгч зөвхөн өөрийн үүсгэсэн урсгалыг удирдах эрхтэй болсноор өгөгдлийн аюулгүй байдал хангагдав.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.
Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!
Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба info@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.
Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн захиалга авах боломжтой.