Тус системийн хэрэглэгч нартаа зориулан сар бүрийн шинэ хөгжүүлэлт, сайжруулалтыг бид танилцуулдаг билээ. Энэ удаад 2025 оны 12 сард хийгдсэн хөгжүүлэлтийн мэдээллийг хүргэе.
🚀 What's New ?
🌟 Онцлох хөгжүүлэлтүүд:
ВИДЕО ТАНИЛЦУУЛГА
🤖 AI болон Тайлан
- AI Тайлан үүсгэгч: Маягт болон ажлын гүйцэтгэл дээр бөглөсөн мэдээлэлд тулгуурлан Хиймэл оюун ухаан (AI) ашиглан нэгдсэн тайлан, дүгнэлт гаргах боломжтой болсон.
- Чөлөөний тайлан сайжруулалт: Чөлөөний хүсэлтийг буцаасан тохиолдолд "Буцаасан шалтгаан" нь тайлан дээрээ шууд татагдаж харагддаг болсон.
🎯 Зорилго ба Автоматжуулалт (Goal Management)
- Үр дүнг зорилгод холбох: Шалгалт болон асуулгын үр дүнг зорилгын биелэлттэй автоматаар холбож, тооцох боломжтой болсон.
- Гүйцэтгэлийг зорилгод холбох: Ажлын гүйцэтгэлийн дууссан үе шатны тоогоор (count based) зорилгын биелэлтийг автоматаар тооцдог болсон.
- Эх сурвалжийг харах: Ажлыг автоматжуулж холбосон тохиолдолд тухайн зорилго дээр ямар ажлаас үр дүн татаж байгааг харуулдаг болсон.
- Зорилгын удирдлага хялбарчлал:
- Автоматаар хэмжих зорилгоо "Pin" хийж, тогтмол хянах боломжтой.
- Зорилгод автоматаар холбосон ажлыг хялбар хуулах (Copy) боломжтой.
- Зорилгод холбогдсон хавтас болон ажлыг засах боломжтой болсон.
📝 Маягт, Шалгалт ба Асуулга (Forms & Surveys)
- OneDrive интеграц: OneDrive дээрх файлыг "Public" тохиргоотойгоор TUSS.io руу холбож, хэрэглэгчид системээр дамжуулан тухайн фолдер руу файл шууд upload хийх боломжтой болсон.
- PDF Маягт: PDF маягтыг ажлын тайлан дотор угсарч (embed) ашиглах шийдэл нэмэгдсэн.
- Имэйл автоматжуулалт:
- Шалгалт бөглүүлэхдээ системд бүртгэлгүй "Custom" имэйл хаягуудыг тохируулж, урилга илгээх боломжтой.
- Бөглөсөн маягтыг автоматаар урьдчилан тохируулсан дурын имэйл хаяг руу шууд илгээдэг болсон.
- Талбарын тохиргоо (Validation):
- Survey талбарт "Validation" буюу оруулж буй утгыг шалгах нөхцөл тохируулах боломжтой болсон.
- Location (Байршил) талбарт тайлбар оруулах хэсгийг заавал бөглөх (Required) болгож тохируулах боломжтой.
🛡️ Compliance ба Систем
- Compliance үнэлгээ: Үнэлгээ хийхдээ шалгуур заалтуудыг багцалж, бүлэглэн үнэлэх боломжтой болсон нь үнэлгээг илүү цэгцтэй болгосон.
- Нэвтрэлтийн хяналт: Системд нэвтэрсэн төхөөрөмжийн (Device) мэдээллийг илүү нарийвчлалтай харуулдаг болсон.
- Техникийн шинэчлэл: Зорилгын модулийн "Microservice"-ийг амжилттай шилжүүлж, системийн ажиллагааг сайжруулсан.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.
Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!
Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба info@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.
Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн захиалга авах боломжтой.