July 27, 2026

[tuss.io] Шинэчлэлтийн мэдээ

Robotus

TUS Admin

Та бүхэн сайхан наадсан уу ? tuss.io систем олон сайжруулалтыг хийхээс гадна комплаенс шинжилгээний цоо шинэ шийдлүүдийг нэвтрүүллээ. Ингээд шинэчлэлтийн мэдээтэйгээ танилцацгаая.

🤖 Хиймэл оюун ухаан ба Ухаалаг туслах
  • Бичиг баримт дээр гэрээ боловсруулах ба AI туслах: Бичиг баримт (Document) цэс дээрээс шууд гэрээ боловсруулах боломжтой боллоо. Мөн AI ашиглан шинээр гэрээ боловсруулах, эсвэл хэдийнэ боловсруулсан гэрээгээ сайжруулан хянуулах ухаалаг боломжууд нэмэгдсэн.
  • Журмаас AI-аар ажил үүсгэх хурд: Журмаас хиймэл оюунаар ажил үүсгэх хурд эрс сайжирлаа. Мөн үүссэн ажлын гүйцэтгэл хэсэгт тухайн ажил ямар журмын, аль заалтан дээр үндэслэгдэн гарсан болохыг тодорхой харуулдаг болсон нь ажлын ул мөрийг мөшгөхөд хялбар болгож байна.
  • AI хавтас санал болгох: AI ашиглан ажил үүсгэх үед ажлын нэр, агуулгаас шалтгаалан уг ажил ямар хавтсанд хадгалагдах ёстойг систем автоматаар тооцоолж санал болгодог боллоо.
  • Сайжруулсан OCR (Текст таних): Бүх төрлийн шинжилгээнүүдэд скандсан файл, зураг, тэр байтугай гар бичмэл уншиж таних чадвар илүү нарийвчлалтай болж сайжирсан.
  • Маягт баталгаажуулах шинэ боломж: Маягт батлахдаа хиймэл оюун ухаанаар тухайн маягтыг батлахад эрсдэл болон зөрчил байгаа эсэхийг үнэлүүлээд батлах эсэхээ шийдэх боломжтой шийдэл нэмэгдсэн.
📊AI Комплаенс: Цоо шинэ 5 шинжилгээний төрөл нэмэгдлээ

Бид комплаенс болон шинжилгээний модульд онцгой анхаарал хандуулж, цоо шинэ боломжуудыг нэвтрүүллээ.

Ингэснээр байгууллагын эрсдэлийг олон талаас нь маш нарийн дүгнэх боломж бүрдэж байна. Үүнд:

1.Гэрээний чанарын шинжилгээ

Танай байгууллагын гэрээ хэлцлүүд стандартын шаардлага хангасан, ойлгомжтой, логик дараалалтай байгаа эсэхийг үнэлнэ. Ингэснээр гэрээнээс үүдэн гарч болох хууль эрх зүйн маргаан, үл ойлголцлоос урьдчилан сэргийлж, баримт бичгийнхээ чанарыг хадгалах боломжийг олгоно.

2.Байгууллагын соёлын нийцэл

Өнөө цагт байгууллагын соёл, нийгмийн хариуцлага, ёс зүй нь бизнесийн үнэ цэнийг тодорхойлдог болсон. Энэхүү шинжилгээ нь танай дотоод дүрэм, журам, гэрээ нь ESG (Байгаль орчин, Нийгэм, Засаглал)-ын шалгуурууд болон байгууллагын ёс зүйн хэм хэмжээтэй хэр нийцэж байгааг цогцоор нь дүгнэж харуулна.

3.Далд зөрчлийн шинжилгээ

Гэрээ, бичиг баримтын цаана нуугдсан буюу анзаарагдахгүй өнгөрч болзошгүй үг үсгийн хувилбар, хууль бус торгууль, хэт нэг талыг барьсан эрсдэлтэй нөхцөлүүдийг илрүүлнэ. Ингэснээр таныг гэнэтийн санхүүгийн болон нэр хүндийн хохирлоос урьдчилан хамгаална.

4.Шүгэл үлээгчийн эрхийн шинжилгээ

Байгууллагын дотоод дахь хууль бус үйлдэл, ёс зүйн доголдлыг мэдээлсэн ажилтныг хамгаалах тогтолцоо хэр зэрэг бүрдсэнийг үнэлнэ. Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах нь нээлттэй, шударга ажлын орчныг бүрдүүлэх, эрсдэлээс сэргийлэх хамгийн чухал алхам юм.

5.Мөнгө угаах, терроризмын зөрчлийг илрүүлэх шинжилгээ

Хамтран ажиллаж буй харилцагчийн гэрээ, бичиг баримтууд нь мөнгө угаах болон терроризмтой тэмцэх олон улсын болон дотоодын хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхийг хянаж, танай байгууллагыг хуулийн ноцтой эрсдэл, хориг саадаас сэргийлэх найдвартай бамбай болж өгнө.

Шинжилгээний ил тод, хялбар байдал
  • Комплаенс тайлангийн нэгдсэн хуудас: Бүх төрлийн комплаенс шинжилгээний тайланг нэг дороос, нэгтгэн харах боломжтой цоо шинэ dashboard хуудас нэмэгдлээ.
  • Зөрүүний шинжилгээний сонголт (Select): Зөрүүний шинжилгээний үр дүнгээс "select" хийж, зөвхөн өөрт шаардлагатай хэсгийг ялгаж авах эсвэл тухайн хэсгийг дахин үнэлэх боломжтой болсон.
  • GAP үнэлгээний тайлан: Үнэлгээ хийхдээ үнэлж буй ажлынхаа тайлангийн мэдээллийг авдаг боллоо.
  • Үйл явцын Progress bar: Тайлан болон шинжилгээ хийгдэх явцад дэлгэцэнд "progress bar" гарч ирэн, систем цаана нь ямар үйлдэл хийж байгааг алхам алхмаар, маш ойлгомжтой харуулдаг боллоо.
  • Сайжруулсан UI/UX дизайн: Комплаенс цэсний загвар, файл оруулах (upload) хэсэг болон тайлбар текстүүд илүү ойлгомжтой, цэгцтэй болж шинэчлэгдсэн.
🚀 Өдөр тутмын бүтээмж ба Хамтын ажиллагаа
  • Google Calendar интеграци: Tuss.io - Google Calendar албан ёсоор холбогдлоо! Ингэснээр систем дээрээсээ календарь төлөвлөхөд таны Google Calendar-т шууд автоматаар хуваарь орно.
  • Багийн гишүүдийг "Загвар" болгон хадгалах: Ажил үүсгэх үед багийн гишүүдээ загвар (template) болгон хадгалах боломжтой боллоо. Өөр өөр салбар, нэгжийн хүмүүсээс бүрдсэн багийг дахин дахин гараар түүж сонгох шаардлагагүй болж, дараа дараагийн ажилд шууд загвараасаа дуудан ашиглах боломжтой.
  • Ганц товшилт — Шууд татах: Ажлын гүйцэтгэл хэсэгт оруулсан файлыг олон үйлдэл хийлгүйгээр ердөө ганц товч дараад л шууд татаж авах (download) боломжтой болсон.
⚙️ Удирдлага, Тохиргоо
  • Live эрхийн тохиргоо (Role permission): Супер админ (Super admin) хэрэглэгчийн эрх солих, өөрчлөх үед систем дээр "live" буюу шууд солигдож идэвхждэг боллоо. Энэ нь захирал, менежерүүд ажилтнуудынхаа харах болон хандах эрхтэй, эрхгүй модулиудын тохиргоог өөрчлөхөд ямар нэгэн хүлээгдэлгүйгээр тэр даруй хэрэгжинэ гэсэн үг юм.
  • Нэг дороос олон хэрэглэгч нэмэх боломж: Та байгууллагынхаа ажилчдыг нэг дороос албан тушаал, салбар нэгжийг тохируулан нэмэх боломжтой болсон.

Tuss.io систем илүү ухаалаг, илүү хүчирхэг болсоор байна. Та систем рүүгээ нэвтэрч ороод эдгээр шинэчлэлтүүдийг яг одоо туршаад үзээрэй!

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.

Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!

Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.

tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.