Бид хэрэглэгчдийнхээ өдөр тутмын ажлыг илүү хялбар, үр дүнтэй болгох зорилгоор системдээ дараах шинэчлэлт, сайжруулалтуудыг хийлээ. Энэ долоо хоногт нэмэгдсэн шинэ боломжуудтай танилцана уу !
🗂️ Ажлын зохион байгуулалт, хяналт
- Фолдерын модчилсон бүтэц (Tree-view): Tuss.io доторх ажлын хавтаснууд яг л компьютер дээрх шиг модчилсон хэлбэрээр (tree-view) харагддаг боллоо. Ингэснээр олон ажил, төслүүдээ цэгцтэй удирдах, бүлэглэх, хайж олоход илүү хялбар бөгөөд хурдан болж байна.
- Ажлын үе шатны нарийвчилсан тохиргоо: Ажил үүсгэх үед тухайн ажлын үе шат бүрд өөр өөр гишүүн нэмэх боломжтой боллоо. Тухайн гишүүн зөвхөн "санал өгөх" эсвэл "шийдвэр гаргах" зэргээр оролцооны түвшинг нарийвчлан тохируулж, ажлын урсгалыг (workflow) илүү тодорхой болгож байна.
- Журмаас багц (bulk) хуваарьт ажил үүсгэх: Байгууллагын батлагдсан журам, баримт бичгээс шууд багцаар нь хуваарьт (scheduled) ажлуудыг үүсгэдэг боллоо. Энэ нь тогтмол хугацаанд давтамжтай хийгддэг ажлуудыг нэг бүрчлэн биш, нэг дор төлөвлөх боломжийг олгож цаг хэмнэнэ.
🤝 Багийн хамтын ажиллагаа, дотоод харилцаа
- Байгууллагын дотоод зарлал (Announcement): Системд шинээр "Announcement" үүсгэх боломж нэмэгдлээ. Энэ нь нийт ажилтнууддаа чухал зарлал, мэдээлэл түгээх, санамж илгээхэд зориулагдсан дотоод мэдээллийн нэгдсэн суваг юм.
- Урамшуулах систем (Kudos) - Pop-up мэдэгдэл: Багийн гишүүддээ урам зориг өгөх "Kudos" функц улам гоё боллоо! Ажилтан урмын үг хүлээн авах үед системд шууд Pop-up хэлбэрээр дэлгэцэнд гарч ирж, тухайн өдрийн эрч хүчийг нэмэх болно.
- Өдрийн тайлангийн автомат имэйл: Өдөр тутмын ажлын тайлагналт илүү хялбар, ил тод боллоо. Ажлын цаг дуусах үед тухайн өдрийн тайлангийн мэдээлэл ажилтан болон шууд удирдлагын имэйл хаяг руу автоматаар илгээгддэг болсон нь ажлын гүйцэтгэлийг тогтмол дүгнэхэд тусална.
🌐 Гадны хэрэглэгчийн оролцоо
- Гадны хэрэглэгчийн "Оношилгоо" болон эргэх холбоо: Гадны хэрэглэгчид зөвхөн санал хүсэлт илгээгээд зогсохгүй "Оношилгоо" үүсгэх боломжтой боллоо. Ингэснээр байгууллагууд хэрэглэгчээс ирэх санал, гомдол, судалгаа, үл тохирлуудыг нэгтгэн дүгнэх боломжтой ба ямар ч хэлбэрээр хүлээн авах, формоо өөрөө угсрах боломжтой болсон.
- Имэйл мэдэгдэл: Гадны хэрэглэгчийн илгээсэн санал хүсэлтийн төлөв систем дээр өөрчлөгдөж, шийдэгдэх үед хэрэглэгчид имэйлээр автоматаар мэдэгдэл очиж, харилцагчийн эргэх холбоог сайжрууллаа.
⚙️ Системийн сайжруулалт, комплаенс
- Комплаенс шинжилгээний хурд, нарийвчлал: Комплаенс шинжилгээний хэсэгт GAP requirement-ийг ялгах, үнэлгээ хийх хугацааг эрс багасгах техникийн сайжруулалтууд хийгдсээр байна. Ингэснээр өгөгдөл дээр илүү хурдан бөгөөд оновчтой, бодит үр дүнг гаргаж авах боломжтой боллоо.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.
Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!
Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба info@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.
Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн захиалга авах боломжтой.