tuss.io платформ нь өдөр тутамд тасралтгүй сайжирч, хэрэглэгчид болон харилцагчдынхаа бодит хэрэгцээнд тулгуурласан гайхалтай шийдлүүдийг бүтээсээр байна. Энэ долоо хоногт бид таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, цаг хугацааг тань хэмнэх олон шинэ боломжуудыг нэвтрүүллээ. Ялангуяа хиймэл оюун ухааны (AI) шийдлүүд болон файлын өргөтгөлийн дэмжлэгүүд таны ажлыг хөнгөвчлөх болно гэдэгт итгэлтэй байна.
🤖 Хиймэл оюун ухааны (AI) хувьсгал
Бид хэрэглэгчдийнхээ хамгийн их цаг зарцуулдаг, төвөгтэй ажлуудыг AI-д даатгах боломжийг бүрдүүлсээр байна.
- AI-аар зорилгоо тодорхойлуулах: Шинэ зорилго үүсгэх үед эргэлзэх, хэрхэн нарийвчлахаа мэдэхгүй байх тохиолдол гардаг уу? Тэгвэл одоо тухайн ажлынхаа файлуудыг хавсаргаад л нарийвчилсан хэмжүүр, дэд зорилго, хувийн жингээ AI-аар автоматаар үүсгүүлэх боломжтой боллоо.
- Ажлын гүйцэтгэлийн ухаалаг үнэлгээ: Ажилтнууд хийсэн ажлуудаа AI-аар үнэлүүлж, нарийвчилсан тайлан, дүгнэлт гаргуулах боломжтой болсон. Энэхүү үнэлгээ нь зөвхөн ажлын нэрээр хязгаарлагдахгүй бөгөөд ажлын хавтас, хавсаргасан файл, гүйцэтгэлийн тайлбар зэрэг бүх мэдээлэлд үндэслэн бодит тайлан гаргана.
Дотоод журмуудынхаа хооронд дахь нөлөөллийг шинжлэх боломжтой боллоо.- Нөлөөллийн шинжилгээ (Impact Analysis): * Алгоритмын нөлөөлөл: Ажлын процесс буюу алгоритмд өөрчлөлт оруулахад, уг өөрчлөлт нь бусад алгоритмуудад хэрхэн нөлөөлөхийг AI шинжилж харуулдаг боллоо.
- Журмын нөлөөлөл: Журмыг бүхэлд нь эсвэл аль нэг заалтыг өөрчлөх үед бусад журамтай хэрхэн уялдах тухай нөлөөллийг AI урьдчилан гаргаж өгнө.
- Дүгнэлт гаргах: Баримт бичгийн нийцлийн үнэлгээ хийхэд эцсийн дүгнэлтийг нэгтгэн харуулдаг боллоо.
📁 Файлын форматын хязгааргүй боломж
Манай системийн шинжилгээ, үнэлгээний модулиуд өмнө нь зөвхөн PDF файл уншдаг байсан бол одоо Зураг, Excel, Word, PowerPoint зэрэг өргөтгөлүүдийг бүрэн таньж, боловсруулдаг болсноор ашиглахад илүү боловсронгуй, хялбар боллоо. Дараах үйлдэл дээр дээрх бүх файлыг уншина:
- Хүний эрхийн шинжилгээ
- Чанарын шинжилгээ
- Баримт бичгийн нийцлийн үнэлгээ
- Салбарын нөлөөллийн шинжилгээ
- Баримт бичгийн доголдол засварлах
- AI-аар ажил үүсгэх: PDF-ээс гадна зураг болон бусад баримт бичгээс уншуулж шууд ажил үүсгэх боломжтой.
Бодит жишээ: Та хурлын үеэр самбар дээр бичсэн тэмдэглэл болон бүдүүвч зургаа гар утсаараа дарж системд оруулаад, эсвэл харилцагчаас ирсэн Excel хүснэгттэй тайланг хуулаад л түүн дээрээ үндэслэн AI-ийн тусламжтайгаар автоматаар ажил, даалгавар үүсгэх бүрэн боломжтой болсон гэсэн үг юм.
⚡ Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх шинэчлэлтүүд
Давтамжтай ажлын удирдлага (Scheduled tasks)- Давтамжтай ажлын удирдлага (Scheduled tasks): Өдөр, долоо хоног, сараар давтамжтай үүсдэг ажлуудаа нэг дороос хянаж, шууд тухайн ажил руугаа үсэрч орох боломжтой боллоо.
- Бүрэн орчуулга: Комплаенс шинжилгээний экспортын тайланг бүрэн Монгол хэл рүү хөрвүүлж орууллаа.
- Холбоос хуулах: Маягт баримт бичиг дээр батлуулахаар илгээсэн формынхоо холбоосыг урьд нь зөвхөн нэг л удаа хуулж авдаг байсан бол одоо хэзээ ч, хэдэн ч удаа дахин хуулж авах боломжтой болсон.
- Мэдэгдэл (Mention & Notification): Ажил дээр өөрчлөлт, сэтгэгдэл илгээхдээ тухайн холбогдох хүнийг
@mention хийж дурьдах боломжтой болсон бөгөөд дурьдагдсан хэрэглэгчид тэр даруй Notification (мэдэгдэл) очих болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.
Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!
Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба info@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.
Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн захиалга авах боломжтой.