Өнгөрсөн долоо хоногт бид системээ илүү уян хатан, хэрэглэгчийн нууцлалыг дээдэлсэн, мөн GAP шинжилгээний үйл явцыг хялбарчлахад чиглэсэн хэд хэдэн чухал шинэчлэлтүүдийг хийлээ.
📝 Assessment (Үнэлгээний асуулга)
Үнэлгээний модулийг илүү "хувь хүн рүү чиглэсэн" болгож сайжрууллаа:
- Асуулгын маягт: Асуулгыг хэсэг бүрээр /section 1, section 2/ ангилан өөр өөр бүлгүүдэд явуулах боломжтой болсон нь илүү уян хатан шийдэл болсон.
- Харагдах байдлын тохиргоо: Хэрэглэгч бөглөсөн асуулгаа эргэж харах эрхтэй эсэхийг админ талаас тохируулах боломжтой.
- Экспорт ба Хайлт: Нийт хариултуудыг PDF болон Excel хэлбэрээр татаж авахаас гадна, хүн бүрээр нь салгаж (Individual export) гаргах боломжтой. Мөн үр дүнгээс хэрэгцээт мэдээллээ филтердэж хайхад илүү хялбар боллоо.
📊 GAP Шинжилгээ
GAP шинжилгээний модулийг гадны хамтын ажиллагаанд зориулан нээлттэй болголоо:
- Хамтран ажиллах: Шинжилгээний үр дүнг гадны хэрэглэгчтэй хуваалцах (Share) боломжтой болсон. Үүнийг Google Drive болон OneDrive-тай холбон мэйлээр шууд илгээж болно.
- Нарийвчилсан шүүлтүүр: Шинжилгээг гарчиг бүрээр нь филтердэж харах боломжтой.
- Үндэслэл ба Сэтгэгдэл: Хэрэв тухайн шалгуурыг "Хангасан" гэж үзэж байгаа бол заавал үндэслэлээ бичиж, коммент үлдээдэг болсон. Энэ нь аудитын мөр хөөхөд чухал ач холбогдолтой.
⚖️ Комплаенс ба Эрхийн удирдлага
Системийн ашиглалтыг хянах механизмыг илүү тодорхой болгов:
- Эрхийн үлдэгдэл: Комплаенс ашиглалтын эрхийн тоог хянах боломжтой болсон. Шинэ GAP шинжилгээ хийх бүрт эрхийн тооноос хасагдаж тооцогдоно.
📂 Бусад сайжруулалт
- Устгасан өгөгдөл харах: Ихэнх модулиуд дээр өмнө нь устгасан форм, маягтуудыг эргэж харах боломжтой боллоо. Энэ нь андуураад устгасан мэдээллийг хянах, нягтлахад туслах болно.
Зөвлөмж: Хэрэв та GAP шинжилгээний шинэ боломжуудыг ашиглаж үзэхийг хүсвэл өөрийн бүртгэлээр нэвтэрч, "Share" тохиргоог шалгаад үзээрэй!
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.
Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!
Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба info@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.
Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн захиалга авах боломжтой.