May 4, 2026

tuss.io: Онцгой шинэчлэлттэй 7 хоногийн мэдээ

Robotus

TUS Admin

Бид хэрэглэгчдийнхээ ажлыг хөнгөвчлөх, байгууллагын засаглалыг илүү ухаалаг болгох зорилгоор Tuss.io системдээ томоохон шинэчлэлтүүдийг орууллаа. Энэ удаагийн шинэчлэлт нь ажлын төлөвлөлт, хиймэл оюун ухаан (AI) болон олон улсын комплаенс шинжилгээнд чиглэсэн юм.

1. Ажлын урсгалын ухаалаг зохион байгуулалт 🛠️

Ажлыг зүгээр нэг үүсгэх биш, түүнийг системтэйгээр төлөвлөх боломжууд нэмэгдлээ.

  • Үе шаттай төлөвлөлт: Ажил үүсгэхдээ өдөр, долоо хоног, сараар үе шатуудыг нарийн тохируулах боломжтой болсон. Нэг үе шат дуусахад дараагийнх нь автоматаар эхлэхээр тохируулж, ажлын тасралтгүй байдлыг хангах боломжтой.
  • Шууд батлах сонголт: Өмнө нь ахлах ажилтан заавал баталдаг байсан бол одоо ажлыг үүсгэх явцдаа шууд "Батлагдсан" төлөвтэйгөөр үүсгэж, цаг хугацаа хэмнэх боломжийг нээлээ. Батлагдсан ажлыг засах, устгах боломжгүй байдаг.
  • Хэлтсийн хамаарал: Хариуцагч дээр тодорхой нэгж сонгоогүй байсан ч тухайн ажил үүсгэсэн газрынхаа харьяалалд автоматаар бүртгэгдэнэ.
  • Харах эрх: Тухайн хавтсыг харах эрхгүй хүнд ажил үүсгэх, ажлын багт нэмэх, үе шатны хариуцагч болгоход анхааруулж, ажил үүсдэггүй болгосон.
  • Alert: Систем доторх alert мэдээллүүд, илгээгддэг автомат мэйлийн загварууд шинэчлэгдсэн. Sign-up хийх болон шинэ хэрэглэгч нэмэхэд ирдэг мэйлийн загвар шинэчлэгдсэн.
  • Өөрчлөлт: Ажлын хариуцагчийг bulk буюу багцаар өөрчилж болдог болсон. Энэ нь ажилтан солигдох, шинэ ажилтанд ороход шилжүүлэх зэргээр ашиглах боломжтой.
2. AI ба Багц ажлын менежмент 🤖

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар төлөвлөлт хийх үйл явц илүү хялбар боллоо.

  • Файлаас ажил төлөвлөх: Одоо та багц ажлуудаа AI ашиглан үүсгэхдээ бэлэн файл (PDF, Excel) оруулж, системээр уншуулан төлөвлөгөөгөө гаргах боломжтой. Мөн танд санал болгох ажлын жагсаалтууд бий.
3. Зорилго ба Нууцлалын шинэ стандарт 🔒
  • Нарийвчилсан шүүлтүүр: "Зорилго" цэс доторх холбоотой ажлуудаас зөвхөн өөрийн хариуцсан үе шаттай ажлыг шүүж харах боломжтой боллоо.
  • Эрхийн зохицуулалт: Хэлтэс, нэгжийн хүрээнд ажил үүсгэхэд тухайн ажилд оролцоогүй ажилтнууд мэдээллийг харах боломжгүй болсон (Хандах эрхгүй гэсэн мэдэгдэл харагдана).
  • Экспорт: Зорилго бүрийн мэдээллийг pdf export, принт хийдэг болсон.
4. Зөрүүний шинжилгээ ба Олон улсын Комплаенс 🌍

Энэ удаагийн шинэчлэлтийн хамгийн том онцлох хэсэг (Highlight) бол манай Сингапур дахь салбар болон олон улсын зах зээлд чиглэсэн шинэ боломж юм.

  • Сингапурын хуулийн сан: Комплаенс цэсэнд framework үүсгэхэд Сингапур улсын хууль тогтоомжийн тусламжтайгаар шинжилгээ хийх боломж нээгдлээ. Энэ нь Монголын Legalinfo сайттай холбогдсонтой адил зарчмаар ажиллах бөгөөд олон улсын түвшний хуулийн шинжилгээ хийх суурь тавигдаж байна.
  • Төлөвлөгөөт шинжилгээ (Scheduled Gap): Комплаенс үнэлгээг 7 хоног, сар тутамд тогтмол хийхээр хуваарь гаргах (Schedule) боломжтой болсон. "Нэг тохируулсан байхад систем мартахгүй" учир та тогтмол хяналтыг алдахгүй. Хуваарьт шинжилгээнүүд "Scheduled Gap" хэсэгт хадгалагдана.
  • Токен хэмнэлт: Хоосон framework үүсгэж AI-ийн токен лимитийг үр ашиггүй зарцуулахаас сэргийлж, систем автоматаар анхааруулга өгдөг болсон.

Бид Tuss.io системийг зөвхөн Монголдоо бус, дэлхийн санхүү, бизнесийн төв болох Сингапур улсын зах зээлд идэвхтэй нэвтрүүлж байна. Энэхүү шинэчлэл нь олон улсын хууль тогтоомжийг AI-тай холбосон томоохон дэвшил бөгөөд Монгол инженерүүдийн бүтээсэн систем дэлхийн стандартад нийцэж байгаагийн нэгэн баталгаа юм. Цаашлаад зүүн өмнөд Азийн эрх зүй, комплаенсийн мэдээллийн сангуудтай шууд холболт хийх ажил үргэлжилж буй.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.

Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!

Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба info@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.

Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн захиалга авах боломжтой.