Системийн үйл ажиллагааг илүү ухаалаг, хэрэглэхэд хялбар болгох шинэ шинэчлэлтүүдийг танилцуулж байна.
📁 Файл ба Хавтасны удирдлага
- Ухаалаг хавтас шилжүүлэлт: Хавтас шилжүүлэх үед өөрийг нь сонгох боломжийг хязгаарлаж, зөвхөн логик дарааллын дагуу дэд хавтсуудыг сонгодог боллоо.
- Drag & Drop: Google болон Microsoft хаягаараа нэвтэрсэн хэрэглэгчид файл болон хавтсыг чирч оруулах (drag & drop) үйлдлээр шууд хуулах боломжтой.
- Хялбаршуулсан хуваалцалт: Файл хуваалцах үеийн илүүц асуултуудыг хасаж, ажлын хүрээний (workspace) гишүүдэд шууд нээлттэй байхаар тохируулав.
- Mention & Privacy: Сэтгэгдэл хэсэгт хамтрагчаа @mention хийснээр тухайн файлыг зөвхөн нэр заагдсан хүнд харуулах нууцлалын шинэ боломж нэмэгдлээ.
- Visual Customization: Шинэ хавтас нээхдээ өөрийн хүссэн икон (icon)-ыг сонгож, хавтсаа ялгах боломжтой.
Хавтсанд тохирсон icon-оо сонгох боломжтой📍 Ажлын урсгал (Workflow)
- Multi-Location Mapping: Ажлын урсгалын байршил (location pin) хэсэгт олон байршил оруулах боломжтой боллоо. Тэмдэглэсэн цэг дээр дарахад шууд Google Maps руу шилжинэ.
Хэдэн ч байршил PIN хийж ажилдаа ашиглах боломжтой.🎯 Зорилго ба Эрхийн удирдлага
- Access Control: Зорилго цэсэнд эрхийн нарийвчилсан тохиргоо нэмэгдсэнээр, багийн гишүүдэд файлыг зөвхөн "харах" эрхтэйгээр хуваалцах (share) боломжтой боллоо.
🛡️ Compliance & AI Шинжилгээ
- Шинэчилсэн UI/UX: Комплаенс үр дүн харуулдаг цонхны дизайн шинэчлэгдэж, тохиргоо хийхэд илүү хялбар, ойлгомжтой болсон.
- OCR & AI Шинжилгээ: Сканердсан файл болон зурагнаас текст унших боломжтой боллоо. Одоогоор Зөрүүний шинжилгээ болон Эрсдэлийн шинжилгээ дээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь зурагнаас комплаенс шинжилгээ хийх томоохон технологийн эхлэл юм.
🔔 Мэдэгдэл ба Анализ
- Background Processing: Анализ хийх явцад дэлгэцээ хаасан ч систем ажилласаар байх болно. Анализ дуусмагц танд мэйл болон Notification-оор шууд мэдээлэл ирнэ. (Тохиргоо цэсээс мэдэгдлийг идэвхжүүлсэн байх шаардлагатай)
🛠️ Хувийн тохиргоо (Customization)
- Custom Menu: Үндсэн цэсээ өөрийн ажлын онцлогт тохируулан өөрчлөх боломжтой боллоо. Цэсүүдийг Drag & Drop үйлдлээр дээш доош зөөх, хамгийн их ашигладаг цэсээ Pin хийж тогтоох боломжтой.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.
Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!
Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба info@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.
Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн захиалга авах боломжтой.