Өнгөрсөн долоо хоногт tuss.io баг хэрэглэгчдийнхээ өдөр тутмын ажиллагааг улам хялбарчлах, системийн аюулгүй ба ухаалаг байдлыг дээшлүүлэх чиглэлээр дараах томоохон шинэчлэлтүүдийг хийж гүйцэтгэлээ.
🤖 1. AI Чатботын ухаалаг ба аюулгүй ажиллагаа
Системийн AI туслах одоо илүү гүнзгий дата дээр ажиллаж, таны асуултад шууд хариулахад бэлэн боллоо.
- Зөвшөөрөлтэй ажил үүсгэлт: AI чатбот ажил үүсгэхдээ хэрэглэгчээс заавал зөвшөөрөл авч баталгаажуулдаг боллоо.
- Журамтай холбоотой ажлын даалгавар: Компанийн дотоод журамтай холбоотой ажлуудыг чатботоор дамжуулан шууд системд үүсгэх боломжтой.
- Гүнзгий дата аналитиз хийх чадвар: Чатбот нь Ажлын нэр, Хавтас, Алгоритм зэрэг модулиудаас дата татан аналитик шинжилгээ хийж, илүү оновчтой хариулт өгдөг болов. (Жишээ нь: Ажилтны нэрийг хэлж, тухайн ажилтан дээр журам боловсруулах ажил төлөвлөгдсөн эсэхийг асуухад систем дэх ноорог болон хийгдсэн ажлуудаас шүүж шууд хариулна).
- Оновчтой шүүлт ба хайлт: Ажил хайхад тухайн ажлын төрөл ба нэрнээс хамааран эхний 200 ажлаас хурдан шүүж харуулдаг болсон.
- Харилцааны түүх хадгалалт (History): Хэчнээн хоног өнгөрсөн ч AI чатботтой үүсгэсэн өмнөх ярианы түүх хадгалагдаж, үргэлжлүүлэн ярилцах боломжтой.
Системд танай компани дотоод дүрэм журмаа байршуулсан бол тухайн журамд заасан ажилтны болон нэгжийн үүргийн дагуу ажлыг ухаалаг чатботноос удирдан ажил үүсгэх, дүрэм журмыг тань сайжруулах боломжтой болсон. Ингэснээр өдөр тутмын ажлаа төлөвлөхөд илүү хурдан, ухаалаг боллоо.
Чатботыг байгууллагынхаа хэрэглээнд нэвтрүүлснээр гарах давуу талууд:
- Шинэ ажилтан орж ирэхэд автомат чатботоос компанийн бүхий л дүрэм журмын сангаас өөрт хэрэгцээтэй мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
- Менежер, захирлууд хэн, хаана, юу хийж байгааг шүүхгүйгээр одоо ямар ажил гүйцэтгэж байгааг хормын дотор асууж мэдэх боломжтой.
- Ажилтан бүр өөрийн хувийн туслах, хувийн менежерээр чатботыг ажиллуулах боломжтой.
- ChatGPT, Gemini бус зөвхөн танай компанийн мэдлэгийн сантай, танай компанийн хувийн хиймэл оюун ухааны шийдэл юм.
💳 2. Төлбөр тооцоо ба Сунгалт (QPay & НӨАТ)
Системийн эрхээ сунгаж ашиглах үйл явцыг бүрэн автоматжууллаа.
- QPay & НӨАТ-ын холболт: Хувь хүнээр ашиглах тохиолдолд төлбөрөө QPay-ээр хялбархан төлөх боломжтой болсон бөгөөд НӨАТ-ын цахим баримт шууд ирэх хөгжүүлэлт хийгдсэн.
- Хугацаа сунгалт: Системийн эрхээ онлайнаар шууд сунгаж ашиглах боломжтой болж байна.
Tuss.io систем нь танай байгууллагын засаглал, ажлын гүйцэтгэлийг хүнээс хамааралгүйгээр СИСТЕМТЭЙГЭЭР удирдах AI туслах байсаар байх болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.
Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!
Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.
tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.