

Robotus
TUS Admin
Цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч, он гарснаас хойших эхний хагас жил хэдийн ард үлджээ. Үүнтэй зэрэгцэн хүн бүрийн хүсэн хүлээдэг дэлгэр зуны баяр наадам, урт амралтын өдрүүд хаяанд ирлээ. Энэхүү амралтын өмнөх мөчийг тохиолдуулан tuss.io багийн зүгээс өнгөрсөн 6 сарын хугацаанд бид хаанаас эхэлж, өдгөө хаана хүрээд байгаагаа, мөн цаашид юу хийхээр төлөвлөж буйгаа та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ.
Эрхэм хэрэглэгчид та бүхэн хагас жилээ дүгнэж, их ажлын ард гарч, их зүйлийг бүтээсэн гэдэгт бид итгэлтэй байна. Ингээд өнгөрсөн хугацаанд хийсэн системийн шинэчлэлтэйгээ танилцаж хамтдаа дүгнэцгээе.
Бид хаанаас эхэлж, хаана ирэв?
Жилийн эхэнд tuss.io систем байгууллагын үйл ажиллагааг хялбарчлах суурь шийдлүүдтэй байсан бол, өнөөдөр бид хиймэл оюун ухаанд (AI) суурилсан, байгууллагын менежментийн цогц экосистем болж чадсан. Бид энэ хугацаанд зөвхөн алдаа засах, жижиг сайжруулалт хийхээр хязгаарлагдалгүй, танай бизнесийн хурдыг хэд дахин нэмэгдүүлэх томоохон шинэчлэлтүүдийг тасралтгүй нэвтрүүлсээр ирлээ.
ТУС систем нь байгууллагын өдөр тутмын ажлыг эхлэхээс дуусах хүртэл бүх үе шатны шийдлийг хиймэл оюун ухаан, системийн сэтгэлгээ, мэдээллийн аюулгүй байдал, олон улсын аргачлалтай холбон бүтээсэн гэдгийг та бүхэн мэднэ. tuss.io нь өнөөдөр бүх түвшний салбар нэгж, компани, төр, хувь хэвшлийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрэн амжилттай хэрэгжсээр байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд системд нэвтэрсэн онцлох шийдлүүд:
Энэ бүх шинэчлэлтийн үр дүнд Tuss.io бол зүгээр л нэг мэдээлэл хадгалдаг систем биш, харин танай компанийн үйл ажиллагааг 100% дижитал шилжилтэнд хөтөлж буй юм.
Цаашид бид юу хийх вэ?
Жилийн эхний хагаст хийсэн ажлууд маань ирээдүйд бий болох том алхамуудын эхлэл юм. Бид системийн хурдыг илүү нэмэгдүүлэх суурь архитектурын өөрчлөлтүүдээс гадна, AI-ийн илүү гүнзгий боломжууд, гадны системүүдтэй хийх интеграци, мөн хэрэглэгчийн туршлагыг сайжруулах цоо шинэ функцүүдийг танилцуулахаар ханцуй шамлан орсон байгаа. Иймд хэрэглэгч та бүхэнтэй хамт илүү олон шийдлийг хамт цогцлооно гэдэгт бид итгэлтэй байна.
Хэрэглэгчийн аюулгүй байдал:
Байгууллагын дата мэдээлэл бол хамгийн үнэтэй хөрөнгө гэдгийг бид гүнээ ухамсарладаг. Тиймээс бид үүлэн технологийн (Cloud) дэд бүтцийнхээ аюулгүй байдлыг олон улсын стандартад нийцүүлэн бататгаж, өгөгдлийн шифрлэлт (Data encryption), гадны халдлагаас сэргийлэх хамгаалалтаа улам сайжруулсаар ирсэн. Мөн систем доторх хэрэглэгчийн эрхийн удирдлагыг (Access control) нарийвчилснаар танай байгууллагын мэдээлэл 100% таны хяналтад, найдвартай гарт байна гэдгийг дахин хэлэхэд таатай байна.
Бидэнтэй үргэлж хамт байж, үнэтэй санал хүсэлтээ өгдөг хэрэглэгч та бүхэндээ баярлалаа. Хэрэглэгч та бүхэн сайхан наадаарай!
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.
Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!
Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.
tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.