

Robotus
TUS Admin
Бизнесийн орчин улам бүр ил тод, ёс зүйтэй байхыг шаарддаг болсон өнөө үед "Комплаенс" (Нийцэл) гэдэг үг зөвхөн банк санхүүгийн салбарын нэр томьёо байхаа больжээ. Саяхан бид төрийн бодлого тодорхойлогч, авлига болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий томоохон байгууллагатай хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.
Tuss.io системийн шийдлийг өдгөө Сингапур, Энэтхэг, Дубай зэрэг олон улсын бизнесийн байгууллагууд ашиглаж байгаа бөгөөд Монгол улсад гэхэд 40 гаруй компани үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлээд байна.
ТУС нь инженерчлэл болон стандартын арга зүйн 10 жилийн туршлагад суурилан, мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 болон чанарын удирдлагын ISO 9001 стандартыг бүрэн хангасан. Мөн Microsoft болон Google компаниудын албан ёсны түншээр ажиллахаас гадна Монгол улсын хууль эрх зүйн мэдээллийн нэгдсэн портал болох Legalinfo.mn-тэй интеграц хийж, 3000 гаруй системийн шийдлийг нэвтрүүлсэн, дотоодын зах зээл дэх комплаенс удирдлагын цор ганц, цогц систем болон хөгжөөд байна.
Байгууллагын засаглал сул байх нь дотоод хяналт алдагдах, ашиг сонирхлын зөрчил үүсэх, улмаар хууль эрх зүйн болон нэр хүндэд халтай эрсдэлүүдийг дагуулдаг. TUS Solution-ий санал болгож буй дижитал шийдэл нь эдгээр эрсдэлийг технологийн тусламжтайгаар урьдчилан тооцоолж, хянах боломжийг олгодог.
"Бид байгууллагын соёлд комплаенсыг зүгээр нэг дүрэм биш, харин тогтвортой өсөлтийн суурь болгон нутагшуулахыг зорьдог."
Тус шийдлийн давуу тал нь зөвхөн технологидоо биш, түүний цаана байгаа системчлэгдсэн арга зүйд оршдог. Бидний хөгжүүлсэн систем нь олон улсын зөвлөхүүд болон шинжээчдийн анхаарлыг татаж эхлээд байна. Үүний нэг илрэл нь дэлхийн хэмжээний экспертүүд Тус шийдлийг Монголоос гарсан өндөр түвшний инновац хэмээн онцлох болсон явдал юм.
Бид цаашид ч олон улсын шилдэг туршлага, дотоодын онцлогт тохирсон технологийн шийдлийг хослуулан, Монгол компаниуд дэлхийн тавцанд "цэвэр" засаглалтайгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно.
----------------------------------
TUSS.io-г ашигласнаар та комплаенсын бүхий л үйл явцыг хялбаршуулж, үйлдвэрлэл, үр ашгаа нэмэгдүүлэн, байгууллагын зорилгын хүрээнд өдөр тутмын ажлаа үр дүнтэйгээр удирдах боломжтой.
👉 Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн уулзалт хийх боломжтой.