Олон улсад орчин үеийн бизнесүүд зөвхөн ашиг орлого биш, харин "Дүрэмд нийцсэн байдал" (Compliance) дээр оршин тогтнож байна. Гэвч мянга мянган хуудас журам, ISO стандарт, аудитын шаардлагуудыг хүний гараар хянаж, мөрдөнө гэдэг бараг л боломжгүй даалгавар. Яг энд Tuss.io-ийн AI дээр суурилсан ухаалаг комплаенс туслагч гарч ирж байна. Таны төсөөлөөгүй 5+ шийдлийг энд танилцуулъя.
Бизнес бүрт заавал биелүүлэх ёстой хууль тогтоомж, салбарын зохицуулалт гэж бий. Гэвч хууль тогтоомж байнга шинэчлэгдэж, шаардлага нь улам нарийссаар байна. Үүнийг дагаж мөрдөхгүй байх нь зөвхөн торгууль биш, бизнесийн зөвшөөрлөө цуцлуулах, нэр хүндээ алдах хүртэл эрсдэлийг дагуулдаг. Tuss.io комплаенс шийдэл ганц үүнийг шийдээд зогсохгүй. Бусад ямар асуудлыг шийдэх боломжтой вэ ?
1. Асуудал: "ISO стандартын бичиг баримтын далайд живэх"
Байгууллагууд ISO 9001, ISO 27001 нэвтрүүлэхдээ маш их цаг, хөрөнгө зарцуулдаг. Юунаас эхлэх, одоо байгаа журам нь стандартад нийцэж байгаа эсэхийг мэдэхгүй байх нь түгээмэл.
- Tuss.io шийдэл: AI-Driven Gap Analysis. Таны одоо байгаа бүх дүрэм журмыг AI уншаад, сонгосон ISO стандартын аль заалтыг хангаж байна, хаана нь зөрүү байна гэдгийг хэдхэн минутын дотор "Улаан-Ногоон" өнгөөр харуулна. Та бүх зүйлийг шинээр бичих шаардлагагүй, зөвхөн дутуу хэсэгтээ анхаарна.
2. Асуудал: "Аудит ирэхэд үүсдэг паник"
Жил бүр аудитын цаг дөхөхөд ажилтнууд өнгөрсөн жилийн бүх тайланг ухаж, дутуу гарын үсэг, зөрүүтэй тоо баримт хайж "гал унтраах" ажил хийдэг.
- Tuss.io шийдэл: Continuous Compliance Audit. Tuss.io-ийн AI нь системийг 24/7 хянаж байдаг. Аудит ирэхээс 6 сарын өмнө "Танай нэгдүгээр хэлтсийн журам шинэчлэгдээгүй байна" эсвэл "Зөрчил үүсэх эрсдэлтэй байна" гэдгийг урьдчилан сануулна. Bulletproof audit-д бэлэн гэсэн үг.
3. Асуудал: "Бичиг баримтын зөрчил ба үг үсгийн алдаа"
Гэрээ, журам дээрх ганц үгийн зөрүүгээс болж хуулийн эрсдэл үүсэх, эсвэл хоёр өөр журам хоорондоо зөрчилдөх тохиолдол их.
- Tuss.io шийдэл: Cross-Document Conflict Detection. Систем дэх 100 журмыг хооронд нь жишиж, утга санааны болон дүрмийн зөрүүг илрүүлнэ. Нэг газар өөрчлөлт ороход түүнийг дагаж өөрчлөгдөх ёстой бүх бичиг баримтыг AI автоматаар санал болгодог.
4. Асуудал: "Мэдлэггүй байдлаас үүдэлтэй эрсдэл"
Ажилтнууд зузаан журам уншдаггүйгээс болж алдаа гаргадаг.
- Tuss.io шийдэл: Compliance Chatbot (Internal Knowledge Base). Ажилтан "Би хөдөө томилолтоор явахдаа ямар зардлын тайлан гаргах ёстой вэ?" гэж асуухад AI тухайн компанийн дүрэм журмаас эш татан секундийн дотор хариулна. Энэ бол Frictionless Governance юм.
5. Асуудал: "Эрсдэлийн үнэлгээний субьектив хандлага"
Хүмүүс эрсдэлийг үнэлэхдээ өөрийн мэдрэмжээр ханддаг.
- Tuss.io шийдэл: Predictive Risk Mitigation. Өнгөрсөн хугацааны өгөгдөл болон гадаад зах зээлийн трендийг GenAI ашиглан боловсруулж, танай байгууллагад үүсэж болзошгүй эрсдэлийг бодитойгоор урьдчилан таамаглана.
-----------------------
AI комплаенс бол зөвхөн тодорхой хэдэн компаниудад эсвэл хуульчдад зориулагдсан зүйл биш. Энэ нь эрсдэлээс сэргийлэх, итгэлцэл бий болгох хүсэлтэй бүхий л салбарт нэн шаардлагатай:
- Банк, Санхүү, Финтек: Мөнгө угаахын эсрэг (AML) болон Төв банкны хатуу зохицуулалтуудыг AI-аар автоматжуулж, алдаа гаргах эрсдэлийг "тэг" болгоход.
- Эрүүл мэнд, Эмнэлгийн салбар: Өвчтөний мэдээллийн нууцлал (ISO 27001, HIPAA) болон эмнэлгийн үйлчилгээний чанарын стандартыг алдалгүй мөрдөхөд.
- Үйлдвэрлэл, Уул уурхай: Хөдөлмөрийн аюулгүй байдал (ISO 45001) болон байгаль орчны стандартуудыг (ISO 14001) өдөр тутамдаа хянаж, гэнэтийн шалгалтад үргэлж бэлэн байхад.
- Төрийн болон Олон улсын байгууллага: Засаглалын ил тод байдлыг хангах, бичиг баримтын уялдаа холбоог сайжруулах, олон улсын төсөл хөтөлбөрийн шаардлагыг биелүүлэхэд.
- B2B Програм хангамж (SaaS): Олон улсын зах зээлд гарахад шаардлагатай аюулгүй байдлын баталгаажуулалтыг хамгийн богино хугацаанд авч, хэрэглэгчдийнхээ итгэлийг олоход.
Таны байгууллагад Compliance-ийн "саад" байна уу?
Хэрэв танай байгууллагад:
- Журам нь байдаг ч хэн ч уншдаггүй бол...
- Стандарт нэвтрүүлэх гэхээр маш их цаг, хүн хүч үрэгдээд байгаа бол...
- Аудит ирэхээс өмнө бүгд сандарч гүйлддэг бол...
Tuss.io бол таны хайж байсан "Smart Partner" юм. Бид таны өмнөөс дүрмийг цэгцэлж, танд зөвхөн шийдвэр гаргах цагийг үлдээнэ.
-------------------------------------
Compliance is not complicated anymore, with Tuss.io!
TUSS.io-г ашигласнаар та комплаенсын бүхий л үйл явцыг хялбаршуулж, үйлдвэрлэл, үр ашгаа нэмэгдүүлэн, байгууллагын зорилгын хүрээнд өдөр тутмын ажлаа үр дүнтэйгээр удирдах боломжтой.
👉 Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн уулзалт хийх боломжтой.