June 29, 2026

Таны анзаараагүй байж магадгүй системийн онцлох товчнууд

Robotus

TUS Admin

Шинэ долоо хоногийн мэнд эрхэм хэрэглэгчидээ. Энэ удаагийн мэдээгээр та бүхний анзаараагүй байж магадгүй системд байрлах товчнуудыг ашиглан хэрхэн ажлаа хөнгөвчлөх боломжтой зааврыг танилцуулъя.

Та эдгээр товчийг ашигладаг уу? 👇

1. Хурлын тэмдэглэл ба хувийн туслах (Sticky Notes) 📝

Ажил хийж байх дундуур гэнэт гайхалтай санаа орж ирэх, хурлын үед тэмдэглэлээ хийх зэрэг хэрэгцээ шаардлага бидэнд гардаг. Тэгвэл системийн баруун дээд буланд байх Шар товч-ийг дараарай. Энэ бол таны системийн хаана ч явсан нээж, хааж болдог дижитал тэмдэглэлийн дэвтэр юм. Тайлан бичих, хурлын тэмдэглэл хөтлөх зэрэгт таны хамгийн сайн туслах байх болно. Мөн та тэмдэглэлээ бусдадаа share хийж public, private тохиргоог хийж болно.

  • Та тэмдэглэлдээ Google болон Microsoft Drive-аасаа файл хавсаргах боломжтой
  • Тэмдэглэлийнхээ өнгийг өөрчлөх, ялгах боломжтой
  • Чухал тэмдэглэлээ PIN хийж хамгийн түрүүнд харах боломжтой
  • Тэмдэглэлээсээ ажил үүсгэх боломжтой
  • Төрөл бүрийн текст дизайнаар ашиглах боломжтой

2. Бусад системүүдтэй интеграц хийх боломжтой Zapier холболт  

⚙️ Энэхүү товчин дээр дарснаар та өөрийн TUSS.io дээрх мэдээллээ Zapier-ээр дамжуулан Google Calendar, Google Docs зэрэг өдөр тутамдаа ашигладаг бусад аппликэйшнүүдтэйгээ холбох боломжтой. Жишээ нь: Чөлөө авах хүсэлт батлагдах эсвэл шинэ зорилго үүсэхэд шууд таны Google Calendar дээр сануулга болон орох гэх мэт ажлыг тань бүрэн автоматжуулна.

3. Компанийн "Амин сүнс" буюу Журмын жагсаалтын цахим сан📄

Систем дээр дүрэм журмаа угсрах, мөн байгаа журмаа шууд оруулж болдогийг та бүхэн мэдэх байх. Тэгвэл бүх журмаа ангилан жагсаагаад шууд ашиглах боломжтой.

"Цалингийн журам хаана байгаа билээ?", "Уян хатан цагийн нөхцөлөөр яаж ажилладаг билээ?" гэж бид их төөрдөг. Баруун талын 3 дахь товч нь танай байгууллагын бүхий л дүрэм, журам, зааварчилгааг нэг дор цэгцтэй байршуулсан архив юм.

Жишээ нь бидний хамгийн түгээмэл ашигладаг нь төлбөрийн мөнгөн зарлагын хүсэлтийн журам байдаг. Бэлэн журам дээрээсээ шууд хүсэлтээ бөглөөд захирал eSignature-р баталгаажуулаад нягтланд илгээх зэргээр ашиглах боломжтой. Шаардлагатай тохиолдолд хэвлээд авах ч боломжтой.

4.Тусламжийн хэсэг ❓

Систем өдөр бүр хөгжхийн хэрээр дагаад алдаа доголдлууд үүсдэг. Тэр даруйд бид хэрэглэгчдийнхээ санал гомдлыг шууд системээр дамжуулан хүлээн авдаг.

Энэ товч нь танд системийн бүх модулийг хэрхэн ашиглах талаарх Гарын авлага, видео зааврууд-ыг харуулах болно.Мөн нэгэн чухал зүйл нь та эндээс TUSS.io-ийн хөгжүүлэлтийн багт хандан системтэй холбоотой Санал, Гомдол-оо шууд илгээх боломжтой. Таны илгээсэн санал бүр бидний дараагийн хөгжүүлэлтийн чиглүүлэх луужин болдог шүү!

5. Багийнхантайгаа ойр байх "Дотоод чат" 💬

Дэлгэцийн хамгийн доод буланд байрлах энэхүү товч бол байгууллагын дотоод харилцааны суваг юм. Ажлын цагаар сошиал сүлжээ (Facebook messenger г.м) рүү орж анхаарлаа сарнихгүйгээр, зөвхөн ажилдаа төвлөрөн багийнхантайгаа мэдээлэл солилцох хамгийн найдвартай арга бол энэхүү дотоод чат юм.

Та хийсэн ажил, тайлан, дүрэм, журам бичиг баримтуудаа шууд чатаар илгээх боломжтой.

6. AI chatbot💬

Хэрэв та Premium, Compliance багц ашигладаг бол баруун доор байрлах хиймэл оюуны ухаалаг чаттай харилцан өөрийн хэрэгцээт мэдээллийг асуух боломжтой.

6. Нэмэлт товчлуур 💬

Нэмэх тэмдэгтэй товчлуур нь систем дээр таны түргэн хийх боломжтой шийдлүүдийг давхар хийх боломжтойгоор ил харуулдаг.

Энэ нь та нэг товчноос шууд ажил үүсгэх, ирсэн, явсан ирцээ бүртгүүлэх, оффсайт буюу чөлөөний хүсэлтээ илгээх, кудос буюу бусдадаа урмын мессеж илгээх зэргээр ашиглах боломжтой.

Шинэчлэлт үргэлжилсээр... Tuss.io-г сонгон ашигладаг танд баярлалаа!

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.

Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!

Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.

tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.