Энэ удаагийн шинэчлэлтээр дотоод харилцааг цэгцлэх, AI туслахын боломжуудыг нэмэгдүүлэх, ажлын цаг ба ирцийн бүртгэлийг уян хатан болгох чиглэлд онцгой анхаарлаа.
1. Журмын удирдлага ба AI ухаалаг туслах
Та компанийнхаа бүх дотоод журам, заалт, хавсралт бүрийг нэгдсэн бүтэцтэйгээр системд байршуулах боломжтойг мэдэж байгаа байх. Энэ удаагийн шинэчлэлтээр дүрэм журамтай холбоотой шинжилгээ, даалгавруудыг илүү хурдан бөгөөд оновчтой болгож сайжрууллаа. Үүнд:
- Харилцааны цэгцтэй байдал: Байгууллагын дотор олон давхардсан чат үүсэж замбараагүй байдал үүсдэг байсныг зогсоож, чатыг цэгцлэв.
- Даалгаврын давхардалгүй ажиллагаа: Журмаас үүдэлтэйгээр нэг ажил давхардаж үүсдэг байсан алдааг зассан.
- Нөлөөллийн уян хатан шинжилгээ: Журам болгонд шууд нөлөөллийн шинжилгээ заавал хийдэг байсныг болиулж, шийдвэрийг шууд хадгалдаг болов. Шинжилгээ хийхдээ харьцуулах журам болон алгоритмаа өөрөө сонгож, үе шатаар нь гүнзгийрүүлэн үнэлэх боломжтой боллоо.
- 🤖 AI Чатбот – Шинэ ажилтны зааварчилгаа: Одоо систем дэх AI чатботоос журамтай холбоотой юу ч асуусан компанийн батлагдсан журамд үндэслэн шууд хариулна. Шинэ ажилтанд компанийн журмыг танилцуулах, ойлгуулахад туслах болно!
- ⚡ Чатботоос шууд ажил үүсгэх: AI чатботод зүгээр л хийх ажлын мэдээллээ ярьж эсвэл бичиж өгөхөд систем дээр шууд ажил үүсгэж өгдөг боллоо. (Тун удахгүй ажил үүсэхээс өмнө удирдлагаас зөвшөөрөл/approve авдаг цонхтой болно).
2. Ажлын уян хатан цаг ба олон талт Ирцийн бүртгэл
Гадуур байнга явдаг болон өөр өөр графиктай ажилтнуудад зориулсан шинэ боломжууд:
- Олон төрлийн хуваарь (Multi-schedule): Ажилтнуудад өөр өөр өдрийн хуваарь тохируулах боломжтой болсон. Дээр нь инженерүүд ажлын 1-5 өдөр стандарт хуваариар, амралтын өдрүүдэд тусгай хуваариар ирцээ бүртгүүлэх боломжтой.
- 📌 Гадуур ажиллагсдад зориулсан "Олон ирц": Гадуур, томилолтоор явж ажилладаг хүмүүс тухайн байршил, газар дээрээ ирэх/явах товчийг дарж, тухай бүрд нь ирцээ илгээж, ажилласан цагаа яг таг тэмдэглэх боломжтой болсон.
3. Шинжилгээ ба Чанараа сайжруулах "Gap Analysis"
- Өмнөх нотолгоон дээр суурилсан шинжилгээ: Gap (зөрүүний) шинжилгээ хийхэд өмнө нь ашиглагдсан нотолгоонуудыг шууд харуулдаг болсон. Ингэснээр өмнөх шалгуур, нотолгоон дээр нь нэмж шинжилгээ хийх боломж бүрдэж, ажлыг илүү дараалалтай, чанартай хийх боломжтой болов.
Tuss.io систем илүү ухаалаг, илүү хүчирхэг болсоор байна. Та систем рүүгээ нэвтэрч ороод эдгээр шинэчлэлтүүдийг яг одоо туршаад үзээрэй!
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.
Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!
Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.
tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.