April 15, 2026

Шинэ трэнд: Технологид суурилсан аудит

Robotus

TUS Admin

Аливаа бизнес өсөж томрохын хэрээр үйл ажиллагаагаа олон улсын стандарт, дотоодын хяналтын дагуу явуулах зайлшгүй шаардлага тулгардаг. Тэгвэл хиймэл оюун ухаан ашиглан аудитын үйл ажиллагааг хэрхэн хялбаршуулж болох вэ ?

Аудитын салбар өнөөдөр хиймэл оюуны шилжилтрүү хөрвөж байна. Бидний сайн мэдэх ISA 530 (Audit Sampling) стандарт нь аудиторын хязгаарлагдмал нөөц, цаг хугацаанд тулгуурлан "үнэмшилтэй баталгаа" өгөх үндсэн арга хэрэгсэл байсаар ирсэн. 

Гэвч хэрэглэгчийн өгөгдлийн хэмжээ (Big Data) асар хурдацтай өсөж буй энэ үед уламжлалт түүвэрлэлтийн арга нь аудитын эрсдэлийг (Detection Risk) бүрэн удирдахад хангалтгүй болж байна. Тэгвэл Tuss.io комплаенс удирдагын систем юуг өөрчилж чадсан бэ ?

1. Түүвэрлэлтийн арга барил илүү "ухаалаг" болж байна.

Уламжлалт түүвэрлэлт нь нийт өгөгдлийн ердөө 1%-5%-ийг хамгаалж, эрсдэлийг орхигдуулах талтай байдаг бол Tuss.io систем нийт гүйлгээний өгөгдөл дээр бүрэн анализ хийдэг.

Систем өөрөө логик зөрүүтэй болон эрсдэлтэй хэсгүүдийг шүүж өгснөөр аудитор бүх өгөгдлийг нэг бүрчлэн харах шаардлагагүй болно. Харин системийн зааж өгсөн "эрсдэлийн голомт" дээр төвлөрч түүвэрлэлтээ хийснээр аудитын чанарыг хэд дахин нэмэгдүүлж байна.

2. Бэлтгэл ажлыг 80% хөнгөвчилж байна.

Аудиторуудын хамгийн их цаг үрдэг процесс бол баримт цуглуулах, дата цэгцлэх ажил байдаг. Уламжлалт аргаар нэг "case" дээр ажиллахад 14-45 хоног зарцуулдаг бол Tuss.io шийдлийг нэвтрүүлсэн байгууллага дээр энэ хугацаа ердөө 5-30 минут болж багасдаг.

Tuss.io шийдлийг нэвтрүүлсэн байгууллага дээр аудит ороход бүх процесс нь ойлгомжтой, өгөгдөл нь бэлэн байдаг. Ингэснээр өгөгдөл нь бэлэн, процесс нь ойлгомжтой учраас аудитын баг механик ажилд биш, харин үндсэн шинжилгээндээ илүү цаг гаргах боломж бүрдэж байна.

3. Итгэлцлийн баталгааг улам сайжруулна.

Аудитын бэлтгэл хангах, хяналт тавихад уламжлалт аргаар дунджаар 4-5 сая төгрөгийн (ажилтны цалин г.м) зардал гардаг бол Tuss.io системийг ашигласнаар энэ зардлыг сард 385,000₮ болтол бууруулах боломжтой.

Tuss.io-ийн системээр дотоод хяналтаа тогтоосон компанийн санхүүгийн мэдээлэлд аудитор эргэлзэх шаардлагагүй болдог. Систем өөрөө хяналтын механизмыг бүрдүүлсэн байдаг тул аудитын дүгнэлт илүү баттай, чанартай гарахад шууд нөлөөлнө.

4. Мэдээллийн аюулгүй байдал ба технологийн хослол.

ТУС-ийн системээр дотоод хяналтаа тогтоосон компанийн санхүүгийн мэдээлэлд аудитор эргэлзэх шаардлагагүй болдог. Энэ нь аудитын дүгнэлт илүү баттай, чанартай гарахад шууд нөлөөлнө.

-------------------------------------

Compliance is not complicated anymore, with Tuss.io!

TUSS.io-г ашигласнаар та комплаенсын бүхий л үйл явцыг хялбаршуулж, үйлдвэрлэл, үр ашгаа нэмэгдүүлэн, байгууллагын зорилгын хүрээнд өдөр тутмын ажлаа үр дүнтэйгээр удирдах боломжтой.

👉 Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж уулзалт товлох боломжтой.