June 16, 2026

[REMINDER]: Комплаенс багц хэрэглэгчдийн давуу талууд

Robotus

TUS Admin

Бизнесийн орчин өдөр бүр өөрчлөгдөж, шинэ стандарт, дүрэм журам (ISO, ESG, салбарын хуулиуд) ар араасаа гарсаар байна. Энэ бүхнийг гар аргаар, хуудас хуудсаар нь тулгаж унших нь цаг хугацаа болон хүний нөөцийг асар ихээр үрдэг хуучин арга барил болжээ. Танай байгууллага шинэ журам батлах, гэрээ байгуулах, эсвэл хууль тогтоомжид нийцэж ажиллах гэж хуулийн баг эсвэл удирдлагуудынхаа цаг, энергийг шахсаар байна уу? Тэгвэл tuss.io-ийн комплаенс хэрэглэгчид хэдийнээ дижитал шилжилтийн дараагийн түвшинд ажиллаад эхэлсэн.

Тэд зүгээр ажлаа төлөвлөөд зогсдоггүй. Тэд AI Комплаенс багцийг ашиглан дараах нарийн мэргэжлийн шинжилгээ, үнэлгээнүүдийг хэдхэн минутад хийж, байгууллагынхаа хамгийн эгзэгтэй асуудлуудыг хурдтай шийдвэрлэж байна.

🛡️ Хүний эрхийн шинжилгээ & Салбарын нөлөөллийн шинжилгээ
  • Асуудал: Төсөл хэрэгжүүлэх, эсвэл дотоод журамдаа өөрчлөлт оруулахдаа Хүний эрх зөрчсөн заалт орчихвол сүүлд нь брэнд нэр хүнд болон шүүхийн маргаанд унах аюултай.
  • Хэрэглэгчдийн шийдэл: Хэрэглэгч системд баримт бичгээ уншуулахад AI нь Хүний эрхийн шинжилгээ болон Баримт бичгийн салбарын нөлөөллийн шинжилгээ-г гүйцэтгэнэ. Хөдөлмөрийн мөлжлөг, ялгаварлан гадуурхалт, эсвэл тухайн салбарын хуульд харшилсан ямар нэгэн сөрөг нөлөө байгаа эсэхийг урьдчилан олж харна.
  • Аль салбарынхан түлхүү ашигладаг вэ?: Олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, Төр болон Төрийн бус байгууллагууд (ТББ), Уул уурхай, Барилгын салбар болон ESG (Байгаль орчин, нийгэм, засаглал) стандартыг мөрдөгч компаниуд
📑 Баримт бичгийн нийцлийн шинжилгээ & Гэрээний чанарын шинжилгээ
  • Асуудал: Түнш компаниудтайгаа хэдэн зуун хуудас гэрээ байгуулах бүрд "Манай талд ашиггүй, эрсдэлтэй заалт нуугдчихсан болов уу?" гэж эмээдэг үү?
  • Хэрэглэгчдийн шийдэл: tuss.io дээр Гэрээний чанарын шинжилгээ болон Баримт бичгийн нийцлийн шинжилгээ-г ажиллуулснаар гэрээний алдаатай, зөрчилтэй, эсвэл хоёрдмол утгатай заалтуудыг секундийн дотор илрүүлнэ. Мөн Баримт бичгийн доголдлыг засварлах функцээр дутууг нь гүйцээж, бурууг нь шууд засна.
  • Аль салбарынхан түлхүү ашигладаг вэ?: Аудит, Хуулийн зөвлөх үйлчилгээ, Ложистик болон Эрүүл мэнд, Эмийн үйлдвэрлэлийн салбар, Худалдаа, Үл хөдлөх хөрөнгө, Франчайз эзэмшигчид болон Худалдан авалтын (Procurement) багууд.
🔥 Эрсдэлийн үнэлгээ — Тэд хаана, ямар аюул байгааг урьдчилан хардаг

Манай платформ зөвхөн текст харьцуулаад зогсдоггүй, хамгийн гол нь Эрсдэлийн цогц үнэлгээ хийдэг. Олон улсын эрсдэлийн удирдлагын аргачлалын дагуу танай компанийн үйл ажиллагаа, дүрэм журмын сул талуудыг "Өндөр", "Дунд", "Бага" эрсдэлтэй хэмээн ангилж, санхүүгийн болон хуулийн ямар хохирол учруулж болохыг улаан гэрлээр дохиж өгнө.

🔥 "Бодит үр дүн" эндээс эхэлнэ: Шинжилгээний үр дүнгээс шууд Ажил үүсгэж, хуваарилах нь!

Бусад систем шиг зүгээр л нэг "Алдаатай байна" гэсэн тайлан гаргаад орхидоггүй. Тэрхүү тайлан, үр дүнгээс шууд Даалгавар (Task) үүсгэж, холбогдох ажилтанд хуваарилдаг буюу ажлын удирлагын цэстэйгээ шууд уялдаа холбоотой ажилладаг.

Жишээ нь: Гэрээний 5-р заалт хууль зөрчсөн гэж гарвал системээс шууд "Хуулийн зөвлөх Батад: Гэрээний 5-р заалтыг 2 өдрийн дотор засах" гэсэн ажлыг үүсгэж, гүйцэтгэлийг нь хянах боломжтой.

🔄 Сар бүрийн (Schedule) Автомат давтамжтай шинжилгээ (Унтаж байхдаа ч тэд хянадаг)

Хууль дүрэм тогтмол шинэчлэгддэг. tuss.io-ийн хэрэглэгчид сар бүрийн автомат давтамжтай шинжилгээ-г тохируулчихдаг. Ингэснээр сар бүрийн 1-ний өдөр систем танай байгууллагын бүх баримт бичгийг шинэчлэгдсэн хууль тогтоомжтой автоматаар тулгаж, шинээр үүссэн эрсдэл байгаа эсэхийг хянаад, танд репорт илгээнэ. Танаас ямар ч гар ажиллагаа шаардахгүй!

Шийдэл энд хүрээд дуусахгүй.

🌍ТЭД ISO АУДИТ ХИЙДЭГ

Стандарт нэвтрүүлэх ийм хялбар байсангүй.

Олон улсын стандартын аудитад бэлтгэх үйл явцыг цаасан хавтас, хүний хамаарлаас бүрэн салгана. tuss.io-ийн хиймэл оюун ухаан нь танай байгууллагын одоогийн үйл ажиллагаа болон баримт бичгүүдийг ISO стандартын шаардлагатай автоматаар тулгаж, GAP (цоорхой) шинжилгээг хэдхэн секундэд хийж гүйцэтгэнэ. Ингэснээр ISO шаардлага хангах цаг хугацаа, мөнгө санхүүг бодитоор хэмнэж чаддаг.

🌍ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ БЭЛДДЭГ

Хүний анхаарал сулралтаас үүдэлтэй ганцхан үгийн алдаа, эсвэл дутуу баримтаас болж чухал тендерээс хасагдах эрсдэлийг AI бүрэн зогсооно. Хиймэл оюун ухаан нь тендерийн урилга, шаардлагыг танай бүрдүүлсэн материалтай нэг бүрчлэн харьцуулж, ухаалгаар оношлох ба эрсдэлийг 0 болгодог.

Зэрэг бүх төрлийн салбар нэгжид олон төрлөөр ашиглагддагаараа давуу талтай юм.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.

Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!

Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.

tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.