August 24, 2026

MNS Стандартууд tuss.io-д холбогдлоо.

Robotus

TUS Admin

Байгууллагын чанарын удирдлага, инженерчлэл, засаглалын удирдамж бүр Монгол Улсын Үндэсний Стандарт (MNS)-д суурилдаг. Гэвч хэрэгцээт стандартаа хайх, заалт бүрийг дотоод журамтайгаа тушааж шалгах нь маш их цаг шаарддаг ажил байсаар ирсэн.

Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс tuss.io платформ Стандарт, Хэмжил Зүйн Газрын estandard.gov.mn системтэй шууд интеграци хийлээ.

Үүгээр хууль тогтоомжийн legalinfo.mn холболттой адил үндэсний стандартын нэгдсэн систем tuss.io-д байршлаа.

Шинэ холболтоор ямар боломжууд нээгдэж байна вэ?

Системийн [E-standard] цэсээр дамжуулан дараах ажлуудыг шууд гүйцэтгэх боломжтой:

  • Нэгдсэн хайлт: estandard.gov.mn системд байрших бүх үнэгүй MNS стандартуудыг tuss.io дээрээс шууд хайна.
  • Автомат Framework үүсгэлт: Сонгосон стандартаа ердөө нэг товчлуураар байгууллагынхаа дагаж мөрдөх нийцлийн (Compliance) болгон хөрвүүлнэ.
  • Зөрүүний шинжилгээ (Gap Analysis): Татаж авсан стандартын дагуу байгууллагынхаа одоогийн баримт бичиг, журамд доголдол байгаа эсэхийг AI-аар автоматжуулан шалгана.
Хууль ба Стандартын нийцлийг нэг дороос

Уул уурхай, барилга, эрчим хүч, үйлдвэрлэл зэрэг техник, чанарын нарийн шаардлага мөрддөг салбаруудын хувьд хуулийн нийцлээс гадна стандартын нийцэл асар чухал байдаг.

Энэхүү шинэчлэлт нь техникийн болон хууль эрх зүйн эрсдэлийг нэг дор, богино хугацаанд засаж сайжруулах боломжийг олгож байна.

Шинэ боломжийг одоо шууд tuss.io системдээ нэвтрэн туршиж үзээрэй.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------

Бид харилцагч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажлын удирдлага болон комплаенсын үйл явцыг тань дэлхийн жишигт нийцүүлэхийг зорьж байна.

Таны санал, хүсэлт бидний хөгжүүлэлтийн чигт үргэлж чухал байх болно!

Хэрэглэгч та хөгжүүлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл, зааварчилгааг +(976) 7014-9761 дугаарт холбогдон авах боломжтой ба marketing@tussolution.mn хаягт санал хүсэлтээ илгээгээрэй.

tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.