March 6, 2026

ISO аудит компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Robotus

TUS Admin

Хүмүүс ихэвчлэн "ISO" болон "Аудит" гэдгийг нэг зүйл мэтээр хольж ойлгох талтай байдаг. Товчхондоо, ISO бол "Зорилго" (Стандарт), Аудит бол "Шалгалт" (Үйл явц) юм.

ISO (Олон улсын стандартчиллын байгууллага) нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн "дүрэм" юм. Энэ нь компани ямар зарчмаар ажиллавал чанартай, аюулгүй, үр ашигтай байх вэ гэдгийг заасан шаардлагуудын жагсаалт юм.

Жишээ нь: ISO 9001 бол чанарын удирдлагын "дүрмийн ном". Хэрэв танай компани энэ стандартыг хэрэгжүүлж байгаа бол "бид энэ дүрмийн дагуу ажиллана" гэж амлаж байна гэсэн үг.

Харин аудит бол дээрх "дүрмийн ном"-ын дагуу компани бодитоор ажиллаж чадаж байгаа эсэхийг магадлан шалгах үйл ажиллагаа юм.

ISO Аудит: Компанийн "эрүүл мэндийн оношилгоо" уу, эсвэл зүгээр л нэг "цаасны ажил" уу?

1. "Хүнээс" биш "Процессоос" хамааралтай болох

Компани дотор эрх мэдэл бүхий нэг ажилтнаас хэт хамааралтай асуудал байдаг. Тэр хүн өвдөхөд л ажил зогсдог уу? ISO аудит ирээд "Танай процессууд баримтжсан уу?" гэж асуудаг. Энэ нь хэн ч байхгүй байсан ажил цагтаа, чанартайгаар явах системийг шаарддаг.

  • Нөлөө: Таны бизнес "гар ажиллагаанаас" "автомат" горимд шилжинэ.
2. Үл тохирол байж болно, хэрхэн шийдвэрлэх нь чухал

Аудитор танайхаас алдаа (үл тохирол) байна гэвэл стрессдэх хэрэггүй. Тэр алдааг зассанаар та ирээдүйд гарах байсан маш их зардал, эрсдэлээс сэргийлж байгаа юм. Энэ нь танай бизнесийг сайжруулах асуудлыг ил болгож байгаа хэрэг. Үүнээс цааш хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг чухал.

3. "Бид сайн" гэж өөрсдөө хэлэх, хөндлөнгийн хүнээр хэлүүлэх хоёр ялгаатай

Та өөрийгөө "Би маш мундаг хуульч" гэж хэлэх нэг хэрэг. Харин шалгалт хийхэд "Энэ хуульч мундаг юм байна" гэж хэлэх өөр хэрэг. ISO аудит нь танай компанийг олон улсын түвшинд "итгэж болохуйц түнш" гэдгийг баталж өгдөг.

  • Нөлөө: Харилцагчийн итгэл нэмэгдэж, борлуулалтын суваг тэлнэ.
4. Tuss.io юу шийдсэн бэ ?

"Журам хаана байна?" гэж хайхаа болино: Ихэнх компанид ISO-ийн журам хавтаслаатай байдаг ч хэн ч уншдаггүй. Tuss.io дээр таны үйл ажиллагааны процессууд (Process flow) дижитал хэлбэрээр байршдаг. Ажилтан "Би юу хийх билээ?" гэж журам ухах биш, систем дээрх өөрийнх нь ажилбарт заагдсан дарааллыг хараад л алдаагүй гүйцэтгэнэ.

Үүрэг хариуцлагын тодорхойгүй байдлыг цэгцэлнэ: Аудиторуудын хамгийн дуртай асуулт: "Энэ ажил дээр хэн хариуцлага хүлээх вэ?". Tuss.io-ийн функциональ бүтэц нь хэн юуг хариуцахыг "эзэн биетэй" болгож өгдөг. Хэн нэгэн рүү буруугаа чихэх боломжгүй, бүх зүйл шилэн болно гэсэн үг.

Аудитад бэлдэх гэж "шөнөжин суух" шаардлагагүй: Аудит ирэхээс өмнө өнгөрсөн нэг жилийнхээ тайлан, баримтыг нөхөж бичих шиг тамтай ажил байхгүй. Tuss.io дээр бүх гүйцэтгэл, үр дүн, тэмдэглэлүүд тухай бүртээ хадгалагддаг. Аудитор ирэхэд та зүгээр л систем дэх датагаа (Log) харуулахад л хангалттай. Энэ бол "Амьд аудит".

Тасралтгүй сайжруулалт (PDCA) зуршил болно: ISO-ийн гол цөм нь Plan-Do-Check-Act буюу тасралтгүй сайжрах. Tuss.io дээр та төлөвлөж, гүйцэтгэж, үр дүнгээ хянаж, алдаагаа засах процессийг өдөр тутмын ажилтайгаа хольчихдог. Өөрөөр хэлбэл, ISO-д зориулж ажиллах биш, ажлаа зөв хийхэд л ISO өөрөө хэрэгжээд явчихдаг шийдэл юм.

ISO аудит бол таныг "унагах" гэсэн дарамт биш, харин илүү өндөр түвшинд тоглохын тулд давах ёстой "дасгал сургуулилт" юм. Системтэй компани хэзээ ч аудитаас айдаггүй.

----------------------------------

TUSS.io-г ашигласнаар та комплаенсын бүхий л үйл явцыг хялбаршуулж, үйлдвэрлэл, үр ашгаа нэмэгдүүлэн, байгууллагын зорилгын хүрээнд өдөр тутмын ажлаа үр дүнтэйгээр удирдах боломжтой.

👉 Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн уулзалт товлох боломжтой.