

Robotus
TUS Admin
Компани байгуулахад л бид хуулийн этгээд болдог. Хэрэглэгчтэй нэг гэрээ байгуулахад л хууль, дүрэм, журамаас ангид байх ямар ч боломжгүй. Уг нь та бизнесээ анх санаачлахдаа гоё бүтээгдэхүүн хийх, борлуулалт хийх, магадгүй дэлхийг өөрчлөх тухай бодсон байх. Хэн ч анхнаасаа "Би зөндөө олон журам уншиж, хуулийн заалт сахидаг хүн болно" гэж компани байгуулдаггүй.
Гэвч бодит байдал дээр та ганцхан ажилтан авсан ч Хөдөлмөрийн хуулийг, ганцхан бүтээгдэхүүн зарсан ч татварын болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг мөрдөх "үүрэг" үүрдэг. Компани тань өсөхийн хэрээр энэ дүрэм журам, гэрээний заалтууд нь утаснаас ч нарийн хэрнээ хэзээ ч тасарч боломгүй асар том тор болон хувирдаг. Үүнийг л бизнесийн хэлээр Комплаенс (Хууль, дүрэм журмын нийцэл) гээд байгаа хэрэг.
Тэгэхээр, комплаенс гэдэг зөвхөн ISO стандарт авч байгаа том корпорацууд, эсвэл банк, хуулийн фирмүүдэд хамаатай сэдэв огт биш. Энэ бол өглөө болгон үүдээ нээж байгаа бүх компанийн өдөр тутмын амьдрал юм.
Бизнесүүдийн гаргадаг хамгийн нийтлэг алдаа юу вэ? Компаниуд дотоод журам, гэрээний загвар, аюулгүй ажиллагааны заавар зэргийг маш гоё бичээд Google Drive эсвэл компанийн сервер дотор хавтаслаад хийчихдэг. Шинэ ажилтан орж ирэхэд "Энийг уншаарай" гээд линк явуулна. За ингээд л дүрэм хэрэгжиж байна гэж андуурдаг.
Үнэндээ хэн ч тэр зуун хуудас журмыг бүтэн уншдаггүй. Уншсан ч маргааш нь мартдаг. Тэгээд л нөгөө Google Drive-д байгаа дүрэм цаасан дээрээ үлдэж, амьдрал дээр ажилтнууд хуучин арга барилаараа эсвэл зөн совингоороо ажлаа хийж эхэлдэг. Яг энэ зөрүү дээр л алдаа гарч, харилцагч гомдоллож, татварын торгууль ирж, компанийн нэр хүнд унадаг.
?: Дүрмийг уншуулах, түүнийг өдөр тутмын ажилд хэрэгжүүлэх гэж менежерүүд заавал цаг үргэлж ажилтнуудынхаа араас хянаж, үглэж явах ёстой гэж үү?
Яг энэ цэг дээр Tuss.io-ийн AI Комплаенс удирдлагын систем тоглоомын дүрмийг өөрчилдөг. Хуульчдыг ажилгүй болгох гэж биш, харин хуульч биш захирлууд, менежерүүдийг бичиг баримтын эрсдэлээс хамгаалах хиймэл оюуны шийдэл юм.
Систем танд ямар боломжийг өгөх вэ ?
Танайх 5 хүнтэй стартап уу, 50 хүнтэй агентлаг уу, эсвэл 500 хүнтэй үйлдвэр үү гэдэг нь хамаагүй. Та хуулийн этгээд л болсон бол танд дүрэм бий. Харин тэр дүрмийг толгойдоо тээж явах уу, Google Drive-д унтуулах уу, эсвэл AI-д даатгаад компаниа системтэйгээр, ямар ч эрсдэлгүй тогтвортой өсгөх үү? Сонголт таны гарт.
----------------------------------
TUSS.io-г ашигласнаар та комплаенсын бүхий л үйл явцыг хялбаршуулж, үр ашгаа нэмэгдүүлэн, байгууллагын зорилгын хүрээнд өдөр тутмын ажлаа үр дүнтэйгээр удирдах боломжтой.
👉 Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.