

Robotus
TUS Admin
Олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьд Комплаенс (Нийцэл) гэдэг нь зөвхөн хууль биелүүлэх төдий зүйл биш, харин тухайн байгууллагын "Итгэлцлийн үнэ цэн" болон "Тогтвортой өсөлт"-ийн баталгаа болдог. Тэгвэл Google, Apple, Toyota зэрэг дэлхийн гигантууд комплаенсийг хэрхэн удирддаг вэ?
"Дэлхийн акулууд яагаад алддаггүй вэ?"
Та Apple-ийг зүгээр л гоё дизайнтай утас зардаг, эсвэл Toyota-г зүгээр л бат бөх машин үйлдвэрлэдэг гэж бодож байна уу? Үгүй ээ. Тэдний амжилтын нууц нь "ар талын" маш нарийн зохион байгуулалт буюу Комплаенс-д байдаг.
Apple гэхэд л 2000-аад оны эхнээс нийлүүлэлтийн сүлжээ болон ажилчдын ёс зүйн комплаенсийг "Төмөр мэт" мөрдөж эхэлсэн. Тэд "Зүгээр нэг дүрэм биш, энэ бол бидний үнэ цэн" гэх зарчмыг барьдаг. Үр дүн нь юу вэ? Ямар ч улсын зах зээлд гарахад тэдэнд хуулийн болон нэр хүндийн эрсдэл бараг тулгардаггүй.
Харин Toyota бүр 1990-ээд оноос "The Toyota Way" дотроо комплаенсийг үйлдвэрлэлийн шат бүрт нь шингээж өгсөн. Тэд алдааг гарахаас нь өмнө системээрээ илрүүлж чаддаг учраас дэлхийн хамгийн найдвартай брэнд хэвээр байгаа юм.
Тэгвэл тэдний 20-30 жил зарцуулж босгосон энэ "соёл"-ыг танай байгууллага TUSS.io-ийн тусламжтайгаар өөрийн компанидаа нутагшуулах боломжтой болсонг мэдсэн үү?
Гадаадын шилдэг байгууллагууд комплаенсийг зөвхөн хуулийн хэлтэст даатгаад орхидоггүй. Тэд үүнийг байгууллагын соёлын нэг хэсэг болгодог.
Орчин үеийн компаниуд баримт бичгийн зөрүүг гараар шалгахаа больсон. Тэд AI ашиглан:
Дэлхийн компаниуд ISO 37301 (Compliance management systems) зэрэг стандартыг ашиглахдаа бэлэн загвар хуулах бус, өөрийн салбар, нарийвчилсан мэдээлэлдээ тулгуурлан "Dynamic Framework" үүсгэн ажилладаг.
TUSS.io-ийн шинэчлэл: Одоо та байгууллагынхаа салбар, нарийвчилсан мэдээллийг системд өгснөөр, танайд яг тохирсон "Compliance framework"-ийг систем автоматаар үүсгэж өгдөг болсон.
Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн компанийн "Compliance health report" буюу нийцлийн эрүүл мэндийн тайланг харж хөрөнгө оруулалт хийдэг.
Бид дэлхийн жишгийг Монголдоо хэрэгжүүлэх боломжийг TUSS.io системдээ шингээн байгууллагуудад санал болгодог:
Дүгнэлт:Комплаенс гэдэг нь саад биш, харин таны бизнесийг эрсдэлээс хамгаалах "Хамгаалалтын бүс" юм. TUSS.io систем танд энэхүү бүсийг дэлхийн түвшинд, хамгийн орчин үеийн технологиор байгуулахад туслах болно.
----------------------------------
TUSS.io-г ашигласнаар та комплаенсын бүхий л үйл явцыг хялбаршуулж, үйлдвэрлэл, үр ашгаа нэмэгдүүлэн, байгууллагын зорилгын хүрээнд өдөр тутмын ажлаа үр дүнтэйгээр удирдах боломжтой.
👉 Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн уулзалт товлох боломжтой.