October 1, 2026

Дүрэм журам ажилтныг урамшуулж байна уу, түлхэж байна уу ?

Компанийн удирдлагуудтай ярилцахад байнга сонсогддог асуудлын нэг нь "Шинэ үеийн залуусыг тогтоож чадахгүй байна. Боломжийн цалин өгөөд байхад л гараад явчих юм" гэж хариулдаг. Заримдаа асуудал цалинд биш. Компанийн дүрэм журам болон бодит амьдрал дээрх ажилтны туршлага хоёрын зөрүүнд байдаг.

Байгууллагын дүрэм журам гэхээр бид ихэнхдээ компанийг хамгаалах, ажилтнуудыг хяналтад байлгах тухай боддог. Монголын хөрсөн дээр ажилтнууд шүүхдэж заргалдахаасаа илүүтэй тэвчээд өнгөрдөг эсвэл чимээгүйхэн ажлаас гарах өргөдлөө өгдөг.

Тэгвэл яагаад өндөр цалин, гоё оффис байсаар байхад хүмүүс ажилдаа сэтгэлгүй болж, ажил гацдаг вэ? Харж чадахгүй байгаа гол шалтгаан нь компанийн цаасан дээрх дүрэм журам болон бодит амьдрал дээрх хүний үйлдэл хоёрын зөрүүнд нуугдаж байдаг.

Удирдлага болон ажилтны дур зоргоороо аашлах асуудал нэмэгдсэн

Хүмүүс хоорондоо хэрэлдэх, удирдлага нь ажилтнаа дарамтлах бодит үйлдлүүд эцэстээ дүрэм журам дээрх заалтууд дээр очдог.

Журамд хориглоогүй бол болно гэх далд дарамт: Хэрэв Хөдөлмөрийн дотоод журамд амралтын өдөр яаралтай ажлаар холбогдож болно гэж бүрхэг заалт бичсэн бол менежер бүтэн сайн өдөр шөнийн 22:00 цагт залгаж ажлаа нэхнэ. Ажилтан дургүйцэхэд би ажлаа л шаардаж байна, журамд байгаа гэж зөвтгөдөг.

Энэ мэт тодорхойгүй байдал нь эцэстээ хувийн хэрүүл, сэтгэл зүйн дарамт болж хувирдаг. Хэрэв журамд зааглаад өгчихвөл: "Энэ бол миний дургүйдээ биш, манай компанийн журмын 3.2-т амралтын цагаар холбогдохыг хориглосон" гэж хувь хүн биш, систем ярьдаг болно.

Дүрэм журам гэдэг бол дарга, менежерүүд эсвэл ажилтны дур зоргоороо аашлах хил хязгаарыг тогтоож, хүний үйлдлийг залж өгдөг хамгаалалт байх ёстой.

‍

Шүүхэд биш сошиалд очдог шинэ үеийнхэн

Өнөө үед "Gen Z" болон шинэ үеийн залуус хуучин шиг асуудлыг тэвчиж суухаа больсон. Нэг л удаагийн соёлгүй харилцаа, тодорхойгүй журмаас болж маргааш нь ажлаа хаядаг. Бүр цаашлаад сошиал сувгууд дээр компанийн дотоод соёлын талаар бичиж, байгууллагын нэр хүндэд шууд эрсдэл үүсгэдэг.

Өнөөдөр ажилтнууд зөвхөн цалин, оффисын орчноор ажлын байраа үнэлэхээ больсон. Харилцааны соёл, ажлын ба хувийн цагийн зааг, ойлгомжтой дүрэм, шударга хандлага зэрэг нь ажилтны байгууллагад үлдэх эсэхэд чухал нөлөөтэй болж байна. Тодорхойгүй журам, соёлгүй харилцаа, удирдлагын дур зоргоороо шийдвэр гаргах байдал нь ажилтны итгэлийг хурдан бууруулж болдог.

tuss.io систем энэ асуудлыг шийдэхэд тусалдаг

Байгууллагын дүрэм журам дээрх энэ мэт "цоорхой", үл ойлголцлыг гараар нэг бүрчлэн уншиж засах нь асар их цаг хугацаа, ажиллагаа шаарддаг. Тэгвэл tuss.io платформ нь энэ асуудлыг хиймэл оюун ухаан ашиглан системтэйгээр, автоматаар шинжилж засах боломжийг олгодог.

tuss.io-ийн соёлын мэдрэг байдлын шинжилгээ нь байгууллагын бүх дотоод бичиг баримтыг уншиж, дараах хоёр гол шийдвэрийг гаргахад тусална:

Захирал / Компани үүсгэн байгуулагчид:

Ажилтнаа тогтоох бодит хөшүүрэг болно. Компанийн уур амьсгалыг эвдээд байгаа хуучинсаг, хатуу эсвэл бүрхэг заалтуудыг Tuss.io-ийн шинжилгээгээр илрүүлж, илүү хууль ёсны, шинэ үеийн стандартад нийцсэн дүрэм, журмыг боловсруулж бүтээмжтэй соёлыг бий болгоно.

Хүний нөөцийн захиралд (HR):

Өдөр бүр гардаг ажилтнуудын үл ойлголцол, дарамтын асуудлыг хэрхэн шийдэх баримтгүй суух шаардлагагүй болно. Асуудал үүсэхээс өмнө шинжилгээний дагуу журамдаа сэтгэл зүйн аюулгүй байдал, харилцааны стандартыг суулгаснаар ажлын ачаалал эрс буурна.

Танай байгууллагын дүрэм журам ажилтнаа ажиллах урам өгч байна уу, эсвэл ажлаас нь гарахад түлхэж байна уу?

Дүрэм журмынхаа эрсдэлийг шалгах хэрэгтэй шүү.