

Robotus
TUS Admin
Урт амралт дуусаад ажилдаа ирэхэд бүх зүйл нэг л утгагүй, урамгүй, бүр "Wtf, би яг юу хийгээд байна аа" гэмээр санагдаж байна уу? Хэрэв тийм бол өөрийгөө буруутгах хэрэггүй. Бид бүгдэд л яг одоо ийм мэдрэмж төрж байгаа. Хаашаа л харна нөгөө л нэг улиг болсон хүснэгтүүд, хэзээ ч дуусдаггүй гэрээний хяналт, үг үсгийн зөрүү хайсан утгагүй урт өдрүүд.
Хүний амьдралын хамгийн сайхан жилүүд хуулийн заалт тулгаж, дүрэм журамтай зууралдсаар дуусаж байна гэхээр үнэхээр гунигтай. Яг үнэндээ нэгэн хэвийн ажлаа өдөр бүр хийсээр робот шиг л амьдраад байгаа байхгүй юу.
Бид яг энэ мэдрэмжээс л бүр мөсөн залхсан байна.
Энэ бол таны ажилдаа дургүйдээ биш, харин хийх ёсгүй механик ажлуудаасаа залхсаны л дохио юм.
Тэгвэл шуугиад байгаа хиймэл оюуныг тэдгээр механик ажилдаа ашиглах боломж нь өнөөдөр бүрдсэн.
Шинээр орж ирсэн гэрээг хормын дотор уншаад Монгол улсын хууль, эрх зүйн орчин, мэдээллийн сангаас харьцуулан ямар эсрдэл гарах, бүр нөгөө талдаа танайх ямар эрсдэл үүсгэх боломжтойг харуулж чадаж байна. Хиймэл оюуныг өнөөдөр ийм л зүйлд ашиглах хэрэгтэй.
Тэгвэл бодоод үзье, нэг гэрээний эрсдэлийг ингэж гаргаж чадаж байгаа юм бол цаашлаад байгууллагын бүх дүрэм, журам, стандарт бүр болоогүй аудит, тендерийн материалд ашиглан эрсдэл нийцлийг илрүүлж цаг хугацаа, нөөцөө хэмнэх боломжтой байх нь.
Дүрэм, журамгүй, хуулиас гадуур байгууллага нэгээхэн ч байхгүй, тийм биз. Үүний цаана маш их унших, харьцуулах, шалгах зэрэг механик бор ажлууд биднийг залхаадаг. Тэгвэл тэдгээрийг бас яагаад системээр шийдэж болохгүй гэж.
Байгууллага дотор тулгардаг маш олон асуудлуудыг шийдвэрлэх үйл ажиллагааг хүртээмжтэй, бүтээмжтэй, өртөг зарлага багаар хүний алдаанаас урьдчилан сэргийлэх боломжийг tuss.io бүтээгээд байна.
Хиймэл оюуныг зөв зүйлд, өөртөө ашигтайгаар ашиглаж оны хоёрдугаар хагастаа цоо шинэ системийг байгууллагадаа нэвтрүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлээрэй.
Дуусдаггүй ажилдаа яагаад шинэ зүйл туршиж болохгүй гэж.
----------------------------------
TUSS.io-г ашигласнаар та комплаенсын бүхий л үйл явцыг хялбаршуулж, үр ашгаа нэмэгдүүлэн, байгууллагын зорилгын хүрээнд өдөр тутмын ажлаа үр дүнтэйгээр удирдах боломжтой.
👉 Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн meeting хийх боломжтой.