

Robotus
TUS Admin
Сүүлийн үед хаашаа л харна "Хиймэл оюун ухаан (AI) бидний ажлыг булаах нь", "Хүн төрөлхтнийг орлох нь" гэх мэт цуурхал, айдас нийгэмд хөвөрсөөр байна. Хүмүүс AI-ийг яг л кинон дээр гардаг шиг бүхнийг бие даан шийддэг супер хүч мэтээр төсөөлөх болжээ. Гэхдээ бодит байдал дээр хиймэл оюун ухааныг ажилдаа ашиглаж чаддаг хүн болон байгууллага бусдыг зах зээлээс шахаж гаргаж эхэлж байна. Энэ бол хэн илүү ухаалаг, хэн илүү хурдан хувьсан өөрчлөгдөж чадаж байгаагийн л өрсөлдөөн юм.
Ихэнх хүмүүс хиймэл оюун ухааныг эссэ бичүүлэх, зураг зуруулах, эсвэл зүгээр л мэдээлэл хайх зориулалттай чатбот төдийгөөр ойлгож байна. Энэ бол AI-ийн боломжийн дөнгөж 0.1 хувь нь юм. Хэрэв та байгууллагынхаа өдөр тутмын ажил, бизнесийн суурь процессууддаа AI-ийг нэвтрүүлж чадаагүй л бол танай өрсөлдөгч хэдийнэ танаас хэдэн алхмын урд алхаж байна гэсэн үг.
tuss.io систем нь хиймэл оюун ухааныг зүгээр нэг "асуух, бүтээх" хэрэгсэл биш, харин танай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны цөмд суурилуулж өгснөөрөө онцлогтой.
Уламжлалт аргаар өдрөөр, долоо хоногоор хийдэг байсан ажлуудыг tuss.io-ийн AI хэдхэн хормын дотор хэрхэн шийдэж байгааг та төсөөл дөө:
Эцсийн үр дүн юу гээч?
Танай байгууллага хүний хүчин зүйлээс шалтгаалсан механик алдаанаас 100% ангижирч, удирдлагын баг нь бичиг цаас, журам шалгах уйтгартай ажилд бус, харин бизнесийн СТРАТЕГИ, ӨСӨЛТӨНД цагаа зарцуулах боломжтой болно.
Хиймэл оюун ухаан биднийг эзлэх гээгүй байна, харин ч биднийг механик ажлаас чөлөөлж, илүү утга учиртай, бүтээлч зүйлд төвлөрөх эрх чөлөөг олгож байна.
Танай байгууллага энэ боломжийг ашиглаж зах зээлээ манлайлах уу, эсвэл уламжлалт аргаараа ажилласаар хоцрох уу? Сонголт таны гарт.
----------------------------------
TUSS.io-г ашигласнаар та комплаенсын бүхий л үйл явцыг хялбаршуулж, үйлдвэрлэл, үр ашгаа нэмэгдүүлэн, байгууллагын зорилгын хүрээнд өдөр тутмын ажлаа үр дүнтэйгээр удирдах боломжтой.
👉 Tuss.io - г туршиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж, уулзалт товлох эсвэл онлайн уулзалт хийх боломжтой.